Дуучин Б.Мишээл 13 жилийн дараа урлагтаа эргэн ирснээ зарлан анхны цомгоо танилцуулсан билээ. 1990-ээд оны сүүлээр рок, попт хүчтэй баргил хоолойтой, царайлаг охин попын хатан хаан Хьюстоны “I will always love you” дууг дуулан залуусыг байлдан дагуулж, Монгол Хьюстон хэмээх нэрний эзэн болж байсан гэдгээр нь түүнийг андахгүй.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Би хэвээрээ” анхны цомог, хоёр ч дуугаа клипжүүлэн олны хүртээл болгосон тэрээр энэ удаад “Би хэвээрээ” цомогтоо багтсан “Чи санадаг уу” дууныхаа клипийг дэлгэлээ.
Дуучин Б.Мишээлийн шинэ цомгийн таван дуу нь өөр өөр урсгал, жанраар бүтээгдсэн гэдгээрээ онцлог бөгөөд тэрээр хоёр дахь цомгийнхоо ажилд орсон гэдгээ дуулгасан юм.
Г.ДАША
Б.Мишээл “Чи санадаг уу”