
Хэргийг хянах явцдаа Нийслэлийн орлогч прокурор Е.Сагсай “Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын явцад Д.Батхуягийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ашиг малтмалын хайгуулын лиценз олголтод хязгаарлалт хийх шийдвэрийг зөрчиж, 120 орчим лицензийн зөвшөөрлийг хууль бусаар олгосон болохыг тогтоосон. Мөн ашиглалтын эрхийн хугацаа нь дуусч, АМГ-ын байцаагчид хайгуул хийх эрхийг нь цуцлаад байсан “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын таван лицензийг хууль бусаар сэргээж, нэг лицензийг өөрийн найз н.Жаргалсайханд шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа. Д.Батхуяг нарт ямар шийтгэл өгөхөөс үл хамааран дээрхи хууль бус лиценз олголт, эрхийг нь сэргээсэн хайгуулийн таван лицензтэй холбоотой бүх шийдвэрийг шүүхээс цуцлах байх” гэж гэж мэдэгдсэн байна.