“Брос Рекордс Монголиа” компанийн уран бүтээлчид энэ сарын 16-нд байгалийн хөгжмийг өөртөө шингээн эгшиглэсэн “Ертөнц” цомгийн нээлтээ хийсэн билээ. Уг цомог Монголд төдийгүй дэлхийг хэрэн сүлжсэн itunes, Worldwide, Spotify, Amazon MP3, Google Play, RDio, Deezer, Xbox Music, Nokia, Rhapsody, eMusic, simfy, Buve Music, Muspace Music, iHeart Music, MediaNet, Vervelife цахим ертөнцөд нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлснээрээ Монголын хөгжмийн ертөнцөд шинэ түүхийг бичсэн юм. Худалдаанд гараад арав гаруйхан хоног болсон ч нийгэмд, тэр дундаа залуусын дунд сонирхолтойгоор “мода” болоод байгаа тэнгэрийн өнгөт энэхүү цомог нь бүхэлдээ тодорхой зохиомжинд агуулагдаж тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг авиа чимээ, аялгуу хөгжмүүдээр илэрхийлсэн юм. Тиймээс “Ертөнц” цомгийн уран бүтээлчид цомгоо дахин хэвлэлүүлэхээр БНСУ-ыг зорьсон байна.
“Ертөнц” амар амгалан орчныг бий болгох арван гайхалтай бүтээлээр дамжуулан бардамнал, тайвшрал, басхүү гайхамшигтай романтик ертөнцөөр таныг аялуулах болно.
Мөн “Брос Рекордс Монголиа” компанийн http://www.bros.mn цахим хуудсанд зочлон цомгийн уран бүтээлүүд болон хэрхэн бүтсэн талаар дэлгэрэнгүй мэдээллийг сонирхоорой.
Г.ДАША