Энэ сарын 14-нд болсон хорооны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга сонгох сонгууль болж Чингэлтэй дүүргийн нийт 476 иргэн оролцжээ. Ардын намаас нэр дэвшигч Баярбат 219 санал Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Энхжаргал 187 санал авч ялагдсан байна.
Ардчилсан намаас нэр дэвшээд ялагдсан талын үзэж буйгаар санал тоолох комисс үлдсэн 60 гаруй саналын хуудсыг алга болгосон ажээ. Мөн санал хураалтын үеэр өөр дүүргийн иргэд санал өгсөн, мөн цахим үнэмлэхээр биш хуучин үнэмлэхээр санал өгсөн зэрэг зөрчил гарсан байна.
Үүнээс цагын дараа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болжээ. Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуулийг тэргүүлэгчдийн сонгох сонгуультай зэрэг хийсэн байна.
Хоёр дахь сонгуулиар 300 гаруй иргэн санал өгсөн гэж Ардчилсан намаас нэр дэвшигчид ярьж байна. Гэтэл дүн гарахад 410 хүн санал өгсөн байсан ба санал тоолох комисс илт Ардын намын талд ажиллаж Ардын намыг ялуулсан гэж үзэж байгаа юм байна.
Гурван сонгуульд нэр дэвшээд ялагдсан Ардчилсан намынхан шүүхэд хандсан байна.