Тэгвэл энэ шүүх хурал гурван удаа хойшлоод байна гэж С.Гантуяа ярилаа. Тэрээр өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандан мэдээлэл өгсөн юм. “Оюутолгой” ХХК өөрийн гэсэн томоохон хуулийн хэлтэстэй. Гэхдээ С.Гантуяагийн хэрэг дээр Монголд хөдөлмөрийн харилцаа, маргаанаар мэргэшсэн тэргүүлэх хуульч н.Уранцэцэг гэдэг хүнийг хөлсөлж өмгөөлүүлж байгаа юм байна.
С.Гантуяагийн мэдээлснээр МУИС-ийн иргэний эрх зүйн тэнхимийн багш А.Дугармаа гэдэг хүн түүнийг өмгөөлье гээд сайн дураараа ирэхэд нь бүх материалаа өгч үзүүлсэн байна. Гэтэл А.Дугармаа багш нь сүүлийн шүүх хурал дээр Оюутолгойг өмгөөлөхөөр болсон байжээ. Тиймээс С.Гантуяа гомдол гаргаж, Хөдөлмөрийн яам энэ маргааныг судлахаар ажлын хэсэг байгуулж “Оюутолгой” ХХК-д ажиллуулсан байна.
Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг “Оюутолгой”-д ажиллах хугацаандаа компаниас нийгмийн даатгалын байгууллагад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг үзээд гадаад монгол ажилчдын цалин эрс ялгаатай нь ажиглагдаж байна гэж үзсэн байна.
Харин хөдөлмөрийн яам монгол ажилчидтай ярилцах, цалингийн ялгаатай байдал гадаад монгол ажилчдын хоорондын харилцаанд нөлөөлдөг эсэхийг судлах гэсэн боловч “Оюутолгой” ХХК С.Гантуяагийн шүүх хурал дуустал хойшлуулахыг хүссэн байна.
С.Гантуяа өнгөрсөн оны аравдугаар сард “Оюутолгой” ХХК-ын Монгол гадаад ажилчдын цалин эрс ялгаатай байгаа нь ажилчдын дунд таагүй уур амьсгал үүсгэж байгаа учраас нөхцөл байдлыг авч үзнэ үү гэж компанийнхаа удирдлагад захидал явуулаад, долоо хоногийн дараа мэдэгдэх хуудас авч ажлаа хийх боломжгүй болсон юм.