Хүнсний лабораториудыг итгэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хүнсний лабораториудыг итгэмжилжээ

“Тэсо” ХХК болон “Талх чихэр” ХК-ийн дотоод хяналтын лабораторид хүнсний бүтээгдэхүүний сорилт шинжилгээ гүйцэтгэх итгэмжлэлийг өнөөдөр  Стандартчилал, хэмжилзүйн газрын Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораториос олголоо. СХЗГ-ын  итгэмжлэлийн техникийн хороо саяхан хуралдаж,  итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдсан дээрх лабораторид итгэмжлэл олгохоор шийдсэн байна. Ингэснээр “Талх чихэр” хувьцаат компанийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, “Тэсо” корпорацийн Айсмарк, Милко зэрэг нэрийн  бүтээгдэхүүнүүд нь дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хянагдан үйлчлүүлэгчдийн гарт очих юм.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж