Монголбанк өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ний хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд 25.2 сая ам.доллар 1392-1393 төгрөгийн ханшаар, 68 сая юань 223-223.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 7 сая ам.доллар 1392.68-1395 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлсэн байна. Тэгвэл Төв банкнаас юань, ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд арилжаанд оролцсонгүй.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог юм.
У.БОЛОР