Хятад пуужингийн эсрэг зэвсэг туршив

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хятад пуужингийн эсрэг зэвсэг туршив

Хятад баллистик пуужинг замын дунд угтан сөнөөх зориулалт бүхий пуужинг амжилттай туршсан тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

“Баллистик пуужинг замын дунд хэсэгт угтан сөнөөх  газарт байрлах пуужингийн технологийн давтан туршилтыг Хятадын нутаг дэвсгэрт хийлээ. Туршилтын зорилгыг бүрэн биелүүлсэн” гэж тус орны БХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэхүү туршилт нь зөвхөн батлан хамгаалах зорилготой бөгөөд ямар нэгэн улсын эсрэг чиглээгүй гэж мэдэгдэлд онцолжээ.

Орон нутгийн хэвлэлд тэмдэглснээр баллистик пуужинг замын дунд хэсэгт угтуулан сөнөөх технологийг АНУ-ын дараа амжилттай эзэмшиж байгаа дэлхийн хоёр дахь орон нь Хятад болж байгаа ажээ. Энэ технологийн онцлог нь бараг агаар мандлын цаана хэдэн зуун км-ийн зайд пуужин нь байгаа оносон байх ёстой. Сонирхолтой нь, яг ийм зориулалтын пуужинг америкчууд нэгдүгээр сарын 27-нд туршсан байв.  Калифорнийн “Vandenberg” нисэх баазаас уг пуужинг хөөргөжээ.

Хятад агаар мандлын цаана байгаа байг сөнөөх анхны пуужингаа 2007 онд туршин жагсаалаас гарсан цаг уурын хиймэл дагуулаа устгаж байв. Дараа нь 2010 оны нэгдүгээр сард хиймэл дагуулууд болон пуужингийн эсрэг технологийн бас нэг туршилт хийж байжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж