Хотын захиргаа хаашаа нүүх вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.29-нд нийтлэгдсэн

Хотын захиргаа хаашаа нүүх вэ?

Э.Бат-Үүл Улаанбаатар хотын захирагч болонгуутаа хотын захиргааг нүүлгэх санал гаргаж байсан. Өмнө нь хотын захиргааг хааш нүүлгэж болох газрыг товлоогүй гэж байсан билээ. Тэгвэл Хотын захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүрэгт буюу Ханын материал руу шилжүүлэх боломжтой хэмээн есөн га газар товлоод байгаа аж. Мөн хотын захиргаа байрлах  есөн давхар байрны зураг төслийг гаргасан байна. Энэ газарт Хотын захиргааны байраас гадна харъяа дүүргийн хэлтсүүд, худалдааны төв, номын сан, банк, театр барихаар төлөвлөжээ.  

Энэхүү зураг төсөл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хуралдаанаар батлагдсаны дараагаар ажил хэрэг болж эхлэх гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж