Гүйлтийн багийнхан Ерөнхийлөгчтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Гүйлтийн багийнхан Ерөнхийлөгчтэй уулзана

Даян дэлхийн Эв найрамдлын гүйлтийн олон улсын багийнхан өчигдөр Улаанбаатар хотод ирсэн билээ. Тус багийнхан өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургууль, Монгол гуравдугаар сургууль болон Орчлон сургуулиудаар зочилж, хүүхэд багачуудад зориулсан “Эв нэгдэл надаас эхтэй” сэдэвт арга хэмжээ зохиох юм байна. Мөн үдээс хойш тус багийн гишүүд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалт хийх ажээ.
Гүйлтийн багийнхан маргааш Сүхбаатарын талбайгаас гараагаа авч, ирэх сарын 7-нд Баян-өлгий аймгийн Цагааннуурын боомтоор ОХУ-руу нэвтэрч, Горно-Алтай хотноо Оросын багтай нэгдэх ба Монголын нутгаар нийт 2600 орчим км зам туулах юм байна.
Дашрамд дуулгахад,  олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн  таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 70,000 км аялах ба энэ жил түүхэндээ анх удаа Ази Европыг дамнан аялж байгаа юм. Ази Европыг холбож буй гүйлтийн багийнхан өнгөрсөн сарын 24-нд Японы Хирошима хотоос гараагаа авч, Солонгос, Хятадаар дамжин энэ сарын 15-нд Монголд орж ирсэн байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж