Мисс Гантогоо “хатуу самар”

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Мисс Гантогоо “хатуу самар”

Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн талаар Японы хэвлэлүүд байнга л мэдээлж байдаг. Их аваргыг хаана ч явсан дагаж байдаг хэвлэл мэдээллийнхэн аваргыг мисс Гантогоотой хардаж байжээ. Гантогоо нь Японд болсон миссийн тэмцээнд оролцсон, мөн Японы нисэхийн академид суралцаж байсан. Их аваргын нутгийн мисс Японд суралцаж байгаа нь сэжигтэй санагдаж Японы сэтгүүлчид Гантогоог мөрдөх болж, хэвлэл мэдээллээр мисс Гантогоо, Их аварга Дагвадорж нар холбоотой талаарх мэдээлэл цацагдаж байжээ. Харин энэ бүхнийг мисс Гантогоогийн ухаалаг хариулт зогсоосон гэнэ.

Сураг сонсох нь ээ, япон сэтгүүлч Гантогоогоос их аваргатай ямар холбоотойг нь асуухад “Би сэтгүүлчийн ажлыг хэцүү гэдгийг мэднэ. Гэхдээ асуух нь хариулахаасаа илүү хэцүү. Та бүхний ажлыг хүндэтгээд хариулъя. Д.Дагвадорж ахыг Монголчууд төдийгүй япончууд бүгд хүндлэн биширдэг. Би ч тэдний нэг. Энэ бүгдийг буруугаар бодох нь үндэсний эмгэнэл шүү дээ” хэмээн хариулж сэтгүүлчийн амыг хаажээ. Түүний энэ ухаалаг хариултаас үүдэн Японы хэвлэлүүд Гантогоог “Монголын хатуу самар” гэж нэрлэх болсон бөгөөд уучлалт хүссэн нийтлэл гаргасан байна.
М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж