Ёжүгийн их сургуулийн сургалтын төвийг Улаанбаатарт байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Ёжүгийн их сургуулийн сургалтын төвийг Улаанбаатарт байгуулна

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа Солонгосын Ёжү их сургуулийн ТУЗ-ийн дарга Жон Тэ Кён тэргүүтэй төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа.  Нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг тул Улаанбаатар хотын тухайд боловсролын асуудал анхаарлын төвд байдаг, тэр тусмаа дээд боловсролын ирээдүйн чиг хандлагыг бид зөв тодорхойлох хэрэгтэй гэдгийг Ц.Цогзолмаа онцлоод өөрөө Ёжү сургуульд зочилж, тус сургуулийн оюутны хотхоныг үзэж танлцсанаа хэлж, “Бид нийслэлийн төвд байдаг их дээд сургуулиа хотоос гарган кэмп хэлбэрт оруулах ажлыг эхлүүлж байгаа.  Ингэхдээ танай сургуулийн бэлэн туршлагыг ашиглахаар ярилцаж байгаа. Жон Тэ Кён захирал өөрөө барилга хот байгуулалтын мэргэжилтэй тэр тусмаа оюутны хотхон байгуулах ажилд мэргэшсэн хүн учраас энэ тал дээр бидэнд тусална гэж найдаж байна” гэлээ.
Зочид Улаанбаатар хотод сургуулийнхаа сургалтын төвийг байгуулах ажилд хотын захиргааны зүгээс туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлээд хамтын ажиллагаа маань  нэг хоёр жилээр хязгаарлагдахгүй, цаашид улам гүнзгийрэх болно гэдгээ илэрхийллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж