Б.Гүндаваа IX байрт явна

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Б.Гүндаваа IX байрт явна

Филиппин улсын Тагатая хотноо Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлсэн билээ. Тус тэмцээнд Монгол, Энэтхэг, Филиппин, Малайз, Вьетнам зэрэг улсын эрэгтэй 42, эмэгтэй 16 тамирчид оролцож байгаагаас манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр шатарчин оролцож байна. Тодруулбал, ОУИМ Б.Гүндаваа (2522), ОУШХМ Г.Мөнхгал (2372), ОУШХМ С.Билгүүн (2213), спортын дэд мастер Р.Амгаланбаатар (2097) нар оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн ангилалд нэгд эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул (2453), гуравт эрэмбэлэгдсэн их мастер Т.Батчимэг (2323) нар өрсөлдөж байна.

Тэмцээний долоон өргийн дараах байдлаар ОУИМ Б.Гүндаваа гурван хожил, хоёр тэнцээгээр дөрвөн оноотой IX байрт яваа бол ОУШХМ Г.Мөнхгал 4 оноогоор (хоёр хожил) XIV байр, ОУШХМ С.Билгүүн  3 оноотой (2 хожил) XXX байр, спортын дэд мастер Р.Амгаланбаатар 3 оноотой (1 хожил) XXXII байрт явна.

Эмэгтэйчүүдийн хувьд тус тэмцээний нэгд эрэмбэтэй их мастер Б.Мөнгөнтуул хоёр хожил, дөрвөн тэнцээгээр дөрвөн оноотой VIII байрт, их мастер Т.Батчимэг хоёр хожил, хоёр тэнцээ хийснээр XI байрт явна.

Тэмцээн швейцарь системээр есөн тавил тавих бөгөөд энэ сарын 29-нд аваргууд тодорно. Сонирхуулахад, тус тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх онд болох ДАШТ-нд оролцох эрхийг авах юм.

Ч.БОЛ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж