Жил жилийн баяр ёслолын үеэр наймаачид нь үнээ нэмж, баяр ёслолоор ард түмнээ “шулах” ажиллгаа явуулдаг нь нууц биш. Цагаан сараар буузгүй байлтай нь биш, хоосон суултай нь биш гээд л өндөр үнэтэй ч гэсэн авдаг уламжлал тогтчихжээ. Ченж нар ч үүнийг андахаа байж баяр ёслол болохоос сарын өмнө үнийн шуургаа хөдөлгөж эхэлдэг. Гурил гэхэд нэг кг нь 1500 байж байгаад л 100, 200-аар өсч өгнө. Үүнийгээ ч хил, гаалийн татвар, импорттой холбох нь их бий. Үүнийг ч хэлэх гишүүд олон байлаа.
Өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар “байцаалт” явуулсныхаа дараа ахмад гишүүн Ц.Нямдорж “Нөөцийн мах”, Д.Лүндээжанцан “гурил”-ын үнэнд санаа зовж байгаагаа дуулгалаа. Зөвхөн танил талдаа мах нөөцлүүлж, үнээ нэмж байгаа гурилын үйлдвэрүүдэд хяналт тавьж чадахгүй байгаа нь цаанаа учиртай, танай сайдын явуулга гээд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хаягласан багагүй шүүмжлэлийг дэд сайдаар нь дайсан. Учир нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг намын бүлэгт ирж “байцаалт” өгөхийг хүссэн ч тэрээр ирээгүй юм байна. Харин дараагийн удаа өөрийн биеэр ирэхгүй бол “харицлага тооцно шүү” гэдэг хатуу сануулгыг МАН-ын бүлгээс Х.Баттулга сайдад дамжуулсан юм.