![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2011/2/36bf6191c8970366/ab928a4d5f79c2a1big.jpg)
нутгийн сонгуульд нэр дэвшиж ялагдсан эмч намчирхаснаас болж нэг сартай
хүүгийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн оны арванэгдүгээр
сарын 25-нд болсон билээ. Увс аймгийн Зүүнхангай сумаас аймгийн ИТХ-д
МАН-аас сумын их эмч Л.Мянганбаяр, АН-аас Н.Зулбаяр, МАХН-аас
Н.Пүрэвсүрэн нар дэвшиж, АН-аас нэр дэвшсэн Н.Зулбаяр ялалт байгуулсан
байна. Харин малчин С.Гэрэлт-Одыг хүүгээ үзүүлэхээр очиход нь
Л.Мянганбаяр эмч үзэхээс татгалзаж, өөрийнхөө намын даргадаа үзүүл гэж
хэлээд буцаажээ. Үүнээс болж С.Гэрэлт-Одын хүү цаг алдаж, нас барсан юм
байна.
Увс аймгийн
цагдаагийн хэлтсээс Л.Мянганбаярт эрүүгийн хуулийн 272-т зааснаар
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 272-т зааснаар
“албан тушаалдаа хайнга хандсан, үүний улмаас хүнд хор уршиг учирсан
бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил
хүртэл хугацаагаар хасах буюу гурван жил хүртлэх хугацаагаар хорих ял
шийтгэнэ” гэсэн заалтаар эрүү үүсгэн шалгаж байгаа аж.

Шалгалтын
явцад Л.Мянганбаяраас болж, нэг сартай хүү нас барсан, намчирхсан нь
тогтоогдвол түүнд гурав болон түүнээс дээш жилийн ял шийтгэл оноох юм
байна.
Ш.ЧИМЭГ