Ерөнхийлөгч Барак Обама, Хиллари Клинтоныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын суудалд томилоход анхандаа албан тушаалаа дурамжхан хүлээн авсан боловч ажил үүргээ сайн гүйцэтгэсэн хэмээн ярьсан байна. Барак Обама “Хиллари Клинтон бол Америкийн хамгийн сайн Төрийн нарийн бичгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдоно. Бид өнгөрсөн дөрвөн жил гайхалтай хамтран ажилласан. Би түүнтэй үргэлжлүүлэн удаан хугацаанд хамтран ажиллахыг хүссэн боловч тэр миний хүслээр болохгүй нь харамсалтай. Би түүнийг үгүйлэх байх даа” хэмээжээ. Харин нэвтрүүлгийн дундуур хөтлөгч тэднээс ирэх 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хатагтай Хиллари Клинтон нэр дэвших, эсэх талаар асуухад хоёул асуултыг булзайруулж, дорвитой хариулт өгөөгүй байна. Гэхдээ Хиллари Клинтон “Ерөнхийлөгч бид хоёр хоёулаа адилхан улсынхаа ирээдүйд маш их санаа зовнидог. Гэхдээ бид хоёрын хэн нь ч ирээдүй байтугай маргааш юу болох талаар зөгнөн хэлж чадахгүй шүү дээ” гэжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон биеийн байдлын улмаас албан тушаалаасаа бууж, эмч нарын зөвлөснөөр биеэ сувилахаар болсон тухай ВВС мэдээлжээ. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн 2008 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулахад хатагтай Хиллари Клинтонтой өрсөлдөн ялалт байгуулсан байсан юм.