“Эзэнгүй бөгж” нэртэй шинэ кино гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

“Эзэнгүй бөгж” нэртэй шинэ кино гарлаа

Монголын кино урлагт бас нэгэн шинэ кино мэндлэх гэж байна. “Мазаалай”,
“Логик” фильмийн бүтээл болох “Эзэнгүй бөгж” уран сайхны кино тун
удахгүй нээлтээ хийнэ. Хайр сэтгэлийн сэдэвтэй тус киног “Мөрөөдлийн
хөлөг онгоц”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг киногоор бидний танил болсон
Ч.Батбаяр найруулжээ. Харин гол дүрд Улсын Драмын эрдмийн театрын
жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин А.Долгор, “Guys” хамтлагийн дуучин
Д.Лхагва нар тогложээ. Энэ кинонд балетчин бүсгүйн амьдралаар амьдралын
зовлон гуниг, тэсвэр тэвчээр, хайр дурлалыг харуулжээ. Харин “Guys”
хамтлагийн дуучин Д.Лхагваагийн хувьд мөрдөгчийн дүрийг бүтээж байгаа
гэнэ.
 
М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж