
Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайханаас тодруулахад “Дөнгөж сая МҮАН-ын гишүүдийн зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ уулзалтаар бид Гео улстөр, Гео эдийн засаг ба Монгол гэсэн сэдвээр ярилцлаа. Мөн зөвлөлдөх уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар хэлэлцсэн. Зөвлөлдөх хуралдаанаар МҮАН-ын бүгд их хурлыг ойрын хугацаанд хуралдуулахаар шийдвэрлэлээ. Үүнээс өөр хариулт өгөх боломжгүй” гэлээ.
МҮАН ойрын хугацаанд бүгд их хурлаа хийх гэж байгаа нь Засгийн газраас гарах эсэхээ намын гишүүдээр зөвшилцөж шийдвэрлэх бололтой.
Ш.ЧИМЭГ