
Тэрээр “Cosmopolitan”-д өгсөн ярилцлагадаа “Хүмүүс намайг стиль имиждээ өөрчлөлт хийсэнд янз бүрээр хандаж байгаа. Гэхдээ надад чөлөөтэй, энгийн бас этгээд байх шинэ стиль, имиж маань маш их таалагдаж байгаа. Учир нь би хэнийг дуурайгаагүй. Өмнө нь би их уйтгартай, хэтэрхий эгэл жирийн юм шиг санагдаж байсан. Харин энэ бол би”. хэмээн ярьжээ. Мөн тэрбээр ойрын хугацаанд хөгжмийн карьертаа анхаарал хандуулж, дөрөв дэх цомгоо удахгүй фенүүддэ хүргэнэ гэдгээ амласан байна.
Э.АНХТУЯА