’’Болд төмөр Ерөө гол’’-ын ард Н.Энхбаяр бий юү? | News.MN

’’Болд төмөр Ерөө гол’’-ын ард Н.Энхбаяр бий юү?

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

’’Болд төмөр Ерөө гол’’-ын ард Н.Энхбаяр бий юү?

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төмрийн хүдрийн уурхайн нөөцийг дор хаяж 110 сая тонн гэж төрийн бус байгууллагынхан ярьдаг юм билээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд олборлосон төмрийн хүдрээ хүнд даацын автомашинаар Дулаанхааны өртөө рүү зөөж, тэндээсээ БНХАУ руу гаргадаг. Хүнд даацын автомашинаар тоос бужигнуулан тээвэр хийх нь явцгүй гэж үзээд төрөөс хоёр жилийн өмнө хувийн компанид төмөр зам тавих эрх олгосон. Энэ эрхийг авсан компани бол "Болд төмөр Ерөө гол". Тус компани Монголд олон зүйлийн анхдагч юм. Хувьдаа төмөр замын охин компанитай. Эдийн засгийн хямралын үеийг ажралгүй хувийн хэвшлийн анхны төмөр замыг бариулж, эхний хэсгийг нь ашиглалтад оруулж амжжээ. Өөрийн төмөр замаараа төмрийн хүдэр зөөх 2000 вагон худалдаж авсан үзүүлэлтээр хур хөрөнгөтэйд тооцогдож байгаа гэнэ. Сэлэнгийн тухай яриа бүрт нэр нь дуулддаг "Болд төмөр Ерөө гол" компани хэний мэдлийнх вэ.

ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН МОНГОЛ ЭЗНЭЭР Н.ЭНХБАЯР ТОДРОВ

"Болд төмөр Ерөө гол"-ыг "Дорнын говь" компанийн охин компани гэх яриа бий. Гэвч үйл ажиллагаа, хөрөнгө чинээг нь харахад аль нэг компанийн охин гэхэд доромжилсон болох биз. Гэхдээ нийслэл дэх оффис нь "Дорнын говь" компанийн байранд байдаг юм билээ. Хятад, Монголын хөрөнгө оруулалттай тус компани нь 2001 оны аравдугаар сард байгуулагджээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянголд 1406 га талбайд ашиглалт хийх тусгай зөвшөөрлийг 2004 онд авсан баримт ч бий. Улмаар хайгуул хийж 2007 оноос төмрийн хүдэр олборлон баяжуулж, БНХАУ-д экспортолж эхэлсэн аж. Гадны хөрөнгө оруулалттай бусад компанитай харьцуулахад багагүй хөрөнгө хаяж ажлаа эхлүүлсэн нь ажиглагдана. Тухайлбал, 2004-2007 онд геологи, хайгуулын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн төмрийн ил уурхайг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд Ерөө, Буганттосгоны төвийн эрчим хүчний 110 кВт-ын шугамаас салаалан Баянголын тосгон хүртэл долоон км дэд станцыг 800 сая төгрөгөөр, 16 км сайжруулсан шороон замыг 1.3 тэрбум төгрөгөөр тавьжээ. Баянгол тосгоныхон хоёр жилийн өмнө Мобикомын гар утас хэрэглэх болсон нь ч тус компанийнхны гавьяа гэнэ.
"Болд төмөр Ерөө гол" компанийн техник, эдийн засгийн үзүүлэлтэд дурьдсанаар үйлдвэрлэлийн нийт хөрөнгө оруулалтад 179 тэрбум төгрөг, ашиглалтын жилүүдийн дундаж зардалд 114.7 тэрбум төгрөг, борлуулалтын орлого 143.7 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Үйл ажиллагааныхаа эхний найман жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхнө гэж үзсэн байна.

Байгаль хамгаалдаг төрийн бус байгууллагынхан болон нутгийнхан "Болд төмөр Ерөө гол" компанийн Монголын талын нууц эзнээр нь Н.Энхбаярыг тодруулав. "Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг хялбархан авсан.
Харин Ерөнхийлөгч асан төрийн бус байгууллага байгуулж, малчдад багагүй тусламж тараасан нь дээрх компанийн хаялага" гэж хардах нэгэн ч байсан. Ямартай ч олны яриагаар ноён Н.Энхбаяр "Болд төмөр Ерөө гол" компанитай холбоотой байж мэдэх юм. Гэхдээ бид энэ удаа баталж чадаагүй. Харин тус компанийн Монголын талын албан ёсны захирлыг Б.Дэлгэрсайхан гэдэг. Сэлэнгэ аймгийн уугуул нэгэн гэнэ лээ. Төмер зам хариуцсан компанийнх нь захирал Н.Сүхээ гэдгийг ерөөгийнхөн хэлсэн.

ХУВИЙН ТӨМӨР ЗАМДАА 200 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

Төмөр замын ажилтны өгсөн мэдээллээр "Болд төмөр Ерөө гол" компани өнгөрсөн онд 930-аад мянган тонн төмрийн хүдрийн ачилт хийж, БНХАУ руу экспортолжээ. Энэ тоо жил ирэх бүр өсөх магадлалтай. Тиймээс олборлосон хүдрээ зөөх, "хувийн" төмөр замтай болохоор зорьсон аж. Зорилгыг нь Монголын төр бүрэн дэмжиж, Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс ч бий. Суурь бүтэц гэдэгт төмөр замын шугамын дээд, доод бүтэц, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг багтдаг. Ер нь төмөр замтай холбоотой бүх зүйл, түүгээр дамжин өнгөрүүлэх тээвэрлэлт төмөр замын суурь бүтцэд хамаардаг байна.

Өөрөөр хэлбэл, хүдэр зөөхөөр баригдаж буй дээрх төмөр зам нь "Болд төмөр Ерөө гол"-ын "вант улс" болох нь. Монголын төр ийм вант улс байгуулах зөвшөөрлийг өгөөд зогсохгүй, ажилчдынх нь асуудлыг шийдэж өгчээ. Тодруулбал, хоёр жилийн өмнө тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн баримт байна. Дээрх төмөр замын эхний хэсэг өнгөрсөн намар ашиглалтад оржээ. Хоёр зөрлөг, нэг өртөөг байгуулахад 200 гаруй сая ам.доллар зарцуулсан гэнэ. Үлдсэн хэсгийг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

ВАНТ УЛСДАА 2000 ВАГОН ХУДАЛДАЖ АВАХААР БОЛЖЭЭ

"Болд төмөр Ерөө гол" компанийнхан энэ онд Хятадаас 2000 вагон худалдаж авах гэрээ байгуулжээ. Өнгөрсөн онд ОХУ-аас 1500 вагон худалдаж авсан гэдэг. Уг вагон нь бүдүүн царигтай. Харин шинээр авах вагон нь нарийн царигтай. Гэрээнд заасны дагуу эхний ээлжинд 700 вагон худалдаж авчээ. Үүнийгээ Эрээнд угсарч төвлөрүүлээд Монголд авчирч байгаа аж. Энэ вагон нь Монголд ашиглаж байгаа вагонтой харьцуулахад стандарт хэмжээ нь адилхан ч, бүтэц нь өөр гэнэ. Өөрөөр хэлбэл, эвдрэл гэмтэл гарвал, Хятадаас сэлбэг төхөөрөмж зөөх, засварчин урих шаардлага гарна. Вагоныг зааврын дагуу ажиллуулахад хятад хэл мэддэг төмөр замчин эсвэл багш хэрэгтэй болох аж. Иймээс "Болд төмөр Ерөө гол"-ын вант улсад эхний хэдэн жил хятад ажилчид ажиллахаас өөр аргагүй гэдгийг эх сурвалж хэлэв.

ШИРЭМ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

Тус компани энэ онд Дулаанхааны тосгонд 500 мянган тонн ган ширэм хайлах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Үйлдвэрийнхээ дэргэд төмрөөр эцсийн бүтээгдэхүүн хийх жижиг, дунд үйлдвэрүүд ч байгуулна. Ингэснээр Монгол Улсын хар металл хийцийн дотоодын хэрэгцээг тус компани бүрэн хангах төлөвлөгөөтэй байгаа аж. Уг төслийн нийт өртгийг 185-190 сая ам.доллар гэж тооцжээ.

НУТГИЙНХАН ДУНДАА НЭР НӨЛӨӨТЭЙ АЖ

"Болд төмөр Ерөө гол"-ынхны тухай нутгийн иргэдээс сураглалаа. Сарын өмнө компанийн уурхайн жалганд тогтсон мөсөн дээр гурав таван настай хоёр охин осолдож нас барсан муу мэдээг эс тооцвол нутгийнхан нь ам сайтай юм. Ерөө сумын байгалийг хамгаалахаар нэгдсэн "Ардын элч" төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар зөвшөөрсөн ганц компани л гэнэ. Ерөөд 154 ажлын байр бий болгосон амжилтаар өнгөрсөн онд тэргүүний компани болсон л гэнэ. Ядарсан нэгэнд гэр өгсөн, тамирчин, малчин, төрийн албан хаагчдад 370 гаруй сая төгрөгийн хандив өргөн барьсан л гэнэ.

Монгол ажилчид нь сард 200-600 мянган төгрөгийн цалин авдаг тус компанийнхан зудад нэрвэгдсэн малчдад 20 сая төгрөг бэлэглэсэн юм байх. Энэ мэт таатай, сайхан мэдээг нутгийн иргэд дуулгаж байв. Харин Сэлэнгэ аймгийн удирдлагууд "Болд төмөр Ерөө гол" компанитай холбоотой мэдээллийг ихэд нууцалж байв. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Санжжаваас компанийн үйл ажиллагаа, удирдлагуудынх нь талаар тодруулахаар утсаар холбогдоход "Ямар зорилгоор, юу бичих гэж байгааг чинь мэдэхгүй. Тэр компанийн талаарх мэдээллийг хамаагүй хүнд өгч болохгүй" гэв. Компанийн талаарх энгийн мэдээллийг нууцлах даалгаврыг аймгийн удирдлагуудад хэн өгсөн нь сонирхол татсан хэвээр үлдэв. Юутай ч "Болд төмөр Ерөө гол" компани хөрөнгө чинээгээрээ Ерөөд "Вант улс"-аа байгуулж дөнгөжээ. Харин Хятадын хөрөнгө оруулалттай баян компани хэний оролцоотойгоор эрх мэдлээ дархалсан бэ гэдгийг уншигч танд үлдээе.

Б.Цэцэгдэлгэр.

Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бутршиу уу 2010-05-24 202.179.24.72

Дэлгэрсайхан гэж нүнжигтэй залуу шүү. Олон хүнийг ажлын байраар хангаж байгаа, үнэхээр шилдэг хамт олныг бүрдүүлж чадсан чадварлаг удирдагч даа. Дорноговийн нутгийн зөвлөлийг авсанаасаа хойш ч жинхэнэ ажиллана гэдгийг үзүүлж өгч байгаа буянтай хүн дээ. Хэн тэгж өөрийн хөрөнгөөр олон цэцэрлэг сургууль эмнэлэг барих вэ дээ. Гэтэл энэ бүхнийг Дорноговьд хийж олон хүнд буян болж байгаа хүн дээ.

Avatar

huuchin naiz n 2010-05-24 202.126.89.197

Deegii chi uneheer mundag yumaa chinii hot baiguulna geed yrij bsan tolovlogoo n bielej baigaad naiz tuiliin bayartai baa shuu………..

Avatar

h.amgalan 2010-05-24 202.55.182.38

manai kompani ih buteen baiguulalt hiij bui meteer yridag unen hereg deereee end jinhene hytadin bant uls bii bolj baina

Avatar

чочин 2010-05-24 180.149.68.200

Монголдоо зайлшгүй ашиглахулс орныхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хувь хүн болоод аж ахуйн нэгж байгуулага явуулах эрх үүрэгтэйэнэ үүргээ биелүүлэхийн тулд маш өндөр хариуцлагыг хүлээж эрүүл орчинаюулгүй байдалд байгаль орчнооэх дэлхийгээ хайрлан хамгаалж үндэсний аюулгүй байдлыг хангажухаж төнхсөнч эргээгээд бүрэн бүтэн нөхөн сэргээлт хий ажиллах ашиглах шүүдээ дур нь хаядаг асуудал байхгүй гэдгийг энэ кампаний удирдлагууд маш сайн ойлгодог учираас жилд нөхөн сэргээлтэнд их хэмжээний хөрөнгө хаядаг юм байна лээ нутгийн иргэд ч хөөр болгож ярих зуураа амь амьдралаач дурсаж өлмөн зөлмөн явдаг байсан одоо хоол ундтай гэдэс цатаглан сэтгэл санаа сайхан л байна Сэлэнгэ нутаг хөгжхөөсөө гаднаМОНГОЛЫН хүн амыг тэжээж хөрөнгө оруулалт хийж байна тэр тусмаа монголын зогсох шахсан төмөр замын өнөөдөр энэ кампани тэжээж байгаа болтой надад харагдаж байсан одоо ажил хэвийн болсон болтой монголын төмөр замынхан гялалзаж байна лээЭНЭ КАМПАНИЙГ А

Avatar

чочин 2010-05-24 180.149.68.200

Монголдоо зайлшгүй ашиглахулс орныхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хувь хүн болоод аж ахуйн нэгж байгуулага явуулах эрх үүрэгтэйэнэ үүргээ биелүүлэхийн тулд маш өндөр хариуцлагыг хүлээж эрүүл орчинаюулгүй байдалд байгаль орчнооэх дэлхийгээ хайрлан хамгаалж үндэсний аюулгүй байдлыг хангажухаж төнхсөнч эргээгээд бүрэн бүтэн нөхөн сэргээлт хий ажиллах ашиглах шүүдээ дур нь хаядаг асуудал байхгүй гэдгийг энэ кампаний удирдлагууд маш сайн ойлгодог учираас жилд нөхөн сэргээлтэнд их хэмжээний хөрөнгө хаядаг юм байна лээ нутгийн иргэд ч хөөр болгож ярих зуураа амь амьдралаач дурсаж өлмөн зөлмөн явдаг байсан одоо хоол ундтай гэдэс цатаглан сэтгэл санаа сайхан л байна Сэлэнгэ нутаг хөгжхөөсөө гаднаМОНГОЛЫН хүн амыг тэжээж хөрөнгө оруулалт хийж байна тэр тусмаа монголын зогсох шахсан төмөр замын өнөөдөр энэ кампани тэжээж байгаа болтой надад харагдаж байсан одоо ажил хэвийн болсон болтой монголын төмөр замынхан гялалзаж байна лээЭНЭ КАМПАНИЙГ А

Avatar

чочин 2010-05-24 180.149.68.200

Монголдоо зайлшгүй ашиглахулс орныхоо эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хувь хүн болоод аж ахуйн нэгж байгуулага явуулах эрх үүрэгтэйэнэ үүргээ биелүүлэхийн тулд маш өндөр хариуцлагыг хүлээж эрүүл орчинаюулгүй байдалд байгаль орчнооэх дэлхийгээ хайрлан хамгаалж үндэсний аюулгүй байдлыг хангажухаж төнхсөнч эргээгээд бүрэн бүтэн нөхөн сэргээлт хий ажиллах ашиглах шүүдээ дур нь хаядаг асуудал байхгүй гэдгийг энэ кампаний удирдлагууд маш сайн ойлгодог учираас жилд нөхөн сэргээлтэнд их хэмжээний хөрөнгө хаядаг юм байна лээ нутгийн иргэд ч хөөр болгож ярих зуураа амь амьдралаач дурсаж өлмөн зөлмөн явдаг байсан одоо хоол ундтай гэдэс цатаглан сэтгэл санаа сайхан л байна Сэлэнгэ нутаг хөгжхөөсөө гаднаМОНГОЛЫН хүн амыг тэжээж хөрөнгө оруулалт хийж байна тэр тусмаа монголын зогсох шахсан төмөр замын өнөөдөр энэ кампани тэжээж байгаа болтой надад харагдаж байсан одоо ажил хэвийн болсон болтой монголын төмөр замынхан гялалзаж байна лээЭНЭ КАМПАНИЙГ А

Avatar

зоочин 2010-05-24 180.149.68.200

БОЛД ТӨМӨР ЁРӨӨ ГОЛ КАМПАНИ нь зөвхөн СЭЛЭНГЧҮҮДЭД төдийгүй Монголчуудадаа хөрөнгө оруулалтирээдүйн шинэ нийгмийг байгууллахад маналайлагч болжхувийн хэвшлээс анхных гэхдэх төмөр замыг байгуулж байгаад нь хувь хүн болж төрсний хувьд бахархаж байдгаа илэрхийлж байназүүдэнд зөгнөлд байгаагүй төсөөлөөчгүйгавьяа байгуулж байгаа ноён захирал ДЭЛГЭРСАЙХАНДАА
баярлаж явдгаа илэрийлэедээ УЛАМ сайнухаан гаргаж аюулосолгүй ажлаарайБАЙГАЛААС ургасан аварлийн ээж мод шиг буянд өргөсөн хишгийн шүтээн шүтээн шиг буянаа ард түмэндээ хайрлаж яваарай АМЖИЛТ хүсье DU99053627

Avatar

gangar 2010-05-24 202.179.10.46

tsetsegdelgeree unen boditoi yum bicheerei hediigeeger tend hyatad humuus ajillaj baigaa ch bi mongoliin hurungu oruulaltai ezen ni mongol dornyn govi kompany ohin compani gedgiig tend ajillaj baisan hunii huvid sain medhe

Avatar

ajiglagch 2010-05-24 182.160.12.145

mongold duraaraa durgij bas negen jishee
AMG gazriin uul uurkhain cadastriin kheltes ashiglaltiin license olgodog bilee UUniig hardaa 2004 09 12nd Bold tumur yuruu gold ashiglaltiin license olgohdoo 8888 dugaart olgoson bhiin harbuu hyataduudiin shuteen bolson dugaariig yaaj abab hen orootzoldobdoo heseg bayajisan humuus l medeh bhdaa

Avatar

uchral 2010-05-24 202.131.238.226

одоохондоо та биднийг хэдэн халтар төгрөгөөр хуураад л байна харин ирээдүйд бидний үр сад онгичиж хаясан том хар нүхтэй л үлдэнэ шүү дээ эцэст нь үүний хариуцлагыг хэн хүлээх вэ ерөөчүүдээ өнөөдрөөс илүү маргааш үнэтэй биш гэж үү

Avatar

дэлгэрсайхан 2010-05-24 202.131.233.60

энэ дэлгэрсайхан гэж ёстой хогын гар байнлээ гэхдээ яаж мөнгө олдог байнааа

Avatar

mongol 2010-05-24 202.179.15.97

barimt notlogoogui ium bichee bolidoo tiim l ium bol nogoo shudrag eronhiilogchdoo heleed uchiriig ni olooch

Avatar

Bayar 2010-05-24 219.148.157.151

Ard ni hen baihiig ni medeh zaaval heregtei Mongoliin ard tumnii horongiig ooriin yum shig zartsuulj baigaa ene hulgaich bol NEnhbayar yum Ter hun ene mongiig yaj olj avsaniig zaaval shalgah heregtei 90 ond bugd jigd baisan ard tumen dundaas tsoilon garch irsen ene terbumtang shuuh tsag ni boljee Ta nariin gert tanidag hulgaich chini orj ireed odor bolgon yumiig chini hulgailaad baival ta nar yamar negen arga hemjee avahgui tanidag yum daa gej oogshuulj suuh ni dee Arai ch dee Tuunii ene nasand hiisen ene ih nugeliig ur huuhed nii uurch ovchin zovlon tusch uhliin muuhaigaar uheh boltugai

Avatar

Bayar 2010-05-24 219.148.157.151

Ard ni hen baihiig ni medeh zaaval heregtei Mongoliin ard tumnii horongiig ooriin yum shig zartsuulj baigaa ene hulgaich bol NEnhbayar yum Ter hun ene mongiig yaj olj avsaniig zaaval shalgah heregtei 90 ond bugd jigd baisan ard tumen dundaas tsoilon garch irsen ene terbumtang shuuh tsag ni boljee Ta nariin gert tanidag hulgaich chini orj ireed odor bolgon yumiig chini hulgailaad baival ta nar yamar negen arga hemjee avahgui tanidag yum daa gej oogshuulj suuh ni dee Arai ch dee Tuunii ene nasand hiisen ene ih nugeliig ur huuhed nii uurch ovchin zovlon tusch uhliin muuhaigaar uheh boltugai

Avatar

Bayar 2010-05-24 219.148.157.151

Ard ni hen baihiig ni medeh zaaval heregtei Mongoliin ard tumnii horongiig ooriin yum shig zartsuulj baigaa ene hulgaich bol NEnhbayar yum Ter hun ene mongiig yaj olj avsaniig zaaval shalgah heregtei 90 ond bugd jigd baisan ard tumen dundaas tsoilon garch irsen ene terbumtang shuuh tsag ni boljee Ta nariin gert tanidag hulgaich chini orj ireed odor bolgon yumiig chini hulgailaad baival ta nar yamar negen arga hemjee avahgui tanidag yum daa gej oogshuulj suuh ni dee Arai ch dee Tuunii ene nasand hiisen ene ih nugeliig ur huuhed nii uurch ovchin zovlon tusch uhliin muuhaigaar uheh boltugai

Avatar

Enhbayar =gai 2010-05-24 180.149.64.203

ene Enhbayar ih har amia bodson luivarchin shuu muu novshiig 2000-oos sain shalgah heregtei dee

Avatar

Баагий 2010-05-24 180.149.95.134

Болд төмөр – Ерөө гол компанийн хүчээр УБТЗ хямралын үед гайгүй гарсан шүү дээ хэрэв тэдний ачаа байгаагүй бол УБТЗ будаа болох байсан Яагаад гэвэл оросууд нь УБТЗ д транзит ачаагаа одоо болтол өгөхгүй байгаа шүү дээ төмөр замд өмчийн тэгш байдлыг хангахын тулд хувийн ч бай хувьсгалын ч бай Монголын өмч л давамгайлж байвал бид аюулгүй байж чадна шүү дээ Зээл нь хаанахыг байх нь хамаагүй өмч нь Монголынх байгаасай

Avatar

Зочин 2010-05-24 180.149.97.30

Сайн ажиллаж ажлын байгаа танай компанид ажлын өндөр амжилт хүсэеЮм хийж бүтээсэн хүмүүсдээ урам өгөх байтал дандаа араас нь татаж чангаацалдах юмаа Өөрсдөө ганц хүрз шороо шидэх тамиргүй улсууд л ийм юм бичиж байгаа байх даа Тамын тогооны үлгэрээ гэж

Avatar

ard 2010-05-24 98.164.15.188

Ene darhlagdsan kompanii altnii asuudal neg udaach yarigdsanguideeLuivarchinguud hichneen tonn alt zooson odooch nuuts heveeree tiim altiin sohood yarihaar hootsoldson huniig shuud ajilaas ni halchihdag yum gesen Tegeed ter tom gar ni ENHBAYR baijdee argaguil tom gar baijee

Avatar

Зочин 2010-05-24 193.225.200.93

Намбарын Энхбаяр болиочээ арай хэтэрлээ

Avatar

nutag minu 2010-05-24 116.236.174.50

suuliin ued ingej hursun deer ni shuud tavidag tumur zam gej baihgui shuud ee taminee tuvded l gehed hayataduud yaaj guuren tumur zam yavsan baina vee teeguuren gej baganan tmur zam yum daa dooguur ni an amitan mal chuluutei yavna

Avatar

eee 2010-05-24 116.236.174.50

sayahan havar Huder yavah zamdaa tus tumur zamyn dergeduur yavsan yum tegsen mal amitan garchih nuhen garts tun tsuuhun hiisen baina lee gol ruugaa orj chadahgui angaj uhsen malny seg ih olon taarsan deer neg unshigch bichsen shig yostoi l hurdhan shig zuuye gesen shig tavisan zam baisan daa nud halitrirmaar arai ch dee l gej bodson herevee ex enkhbayar yum bol heleh ch ug alga da

Avatar

bbb 2010-05-24 202.55.191.22

Эд нар Энхбаярын сонгуулийн сурталчилгаанд 150 сая-г оруулаад шатчихаад гонгиноод яваад байгаа юм

Avatar

Зочин 2010-05-24 183.81.169.2

төмөр зам дээр нь 150 х***а ажиллаж байгаа гэж өнөөдөр Эх орон ТВ-р ярьж байна лээ

Avatar

fsaf 2010-05-24 202.179.20.208

safasfsa

Avatar

Зочин 2010-05-24 71.122.71.99

ene Delgersaihan chin luivarchin baihgui yuhedeh jiliin omno offisiinh n gadaa ternees or avlagagaa nehsen uls l teriig olj uulzah geed baij baidagsanihevchlen jiriin irgediig luivarddag novshiin hogiin amisgaa daa ene nohor chintedend hureed ir edend hureed ir ogiy gej heleed l mongoo aldsan humuus n itgeed l nogooh n hudlaa yrij zugtaad lhogiin luivarchin novshiin erar taldaa tomchuudad ihiig hayj ajlaa buteelgedeg gesenhudalch hogiin luivarchin

Avatar

adsfas 2010-05-24 203.91.117.3

МОНГОЛД ТӨМРИЙН ХҮДЭР КОКС НҮҮРС БАЙНА ҮҮНИЙГ АШИГЛААД ГАН ТӨМӨР БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ УРАГШАА ХЯМД ГАРГААД ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮН Л ХОЖИНО МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА

Avatar

bold 2010-05-24 72.196.246.70

Araichdee nutag deeree baigaa byxel byten yildveriig xeniix gedegiig ni togtooj chadaxgyi baina gejyy Ene chini tusgaar yls
monyy Elbegdorj gyai

Avatar

Зочин 2010-05-24 182.160.3.58

Tomor zamiin zovshoorol ni

Avatar

Зочин 2010-05-24 182.160.3.58

Bayariin Zasgiin Gazriin ued huuli zorchij zovshoorol ogson bna shuu dee Bas Energy Resourse kompanid bas huuli zorchij zovshoorol ogson hun ni S Bayar shuu dee

Avatar

ervvljie,onoshlyylaya 2010-05-24 180.235.168.241

ta odoo baigaa nasnaasaa 10 nasaar zalyyjiyaxen ch xarsan veiinhneesee 10 dvv baiya gevel 99864015 ytsaar xolbogdono yy

Avatar

зочин 2010-05-24 182.160.3.200

Энэ компаний захирал БДэлгэрсайхан чинь Сэлэнгийнх биш харин Дорногвь аймгийн унаган нөхөр шүү дээ

Avatar

мэдээ уншигч 2010-05-24 121.161.20.166

Монгол улсад төлсөн татварыг нь шалгах нь чухалТэнд ажиллаж байгаа х***а нарүрээ хэвлийд нь төмсөө хөрсөнд нь гээд л гүйж яваахөл хорих шаардлагтай х***а нар Монгол хүнийг гараар алаад амжилт олохгүй болхоор машинаар дайран алж эхэллээМонгол эзэн бас х***а нарыг шалгахдарамтлах шаардлагатай шүү

Avatar

Зочин 2010-05-24 203.91.117.3

mglchuud uruvdeltey amitad yuma

Avatar

Tumuruu 2010-05-24 202.70.35.188

Ulsad her tatvar tuldug yum bol doo

Avatar

zochin 2010-05-24 219.148.157.151

Ynen Ene uurhai bolEnhbayariinh Gar hol ni Gangan MIyagaa gegch eruugiin element Yoronhiilogchiin songuuliin daraa Enhbayar ooriigoo barigdaj shalguulj magadgui gej bodood buh gar holoo Solongos ruu 2 sar gargasan baidal namnjilguut erguulj tatsan Ene gariig ugui hiih tsag ni boljee ard tumeen

Avatar

Зочин 2010-05-24 220.101.173.186

shalgah heregteiUlsad her tatvar tolj baina geh metchilen

Avatar

Зочин 2010-05-24 202.179.27.84

Баянголын төмрийн орд Төмөртэйн ордоос их нөөцтэй ч стратегийн ордын жагсаалтад ороогүй байх Cэлэнгэ аймгийн орон нутгийн хамгаалалттай нутгаас гаргасан энэ засгийн газрын сангийн сайдынх гээд яриа их

Avatar

joker 2010-05-24 202.179.11.90

barimtaa sain burduulj bgad bichij sur naad Delgersaihan chini Dornogovi aimgiin uuguul hun bhgui yu Dorniin govi companii zahiral hun chadaj l bna shde sain bna

Avatar

pddaa 2010-05-24 119.40.102.41

Тийм мундаг юм бол цөөн хэдэн мэргэжилтэн хятадаас аваад үлдсэнийг нь Монголоосоо авах нь яасан юм Энэ нутгаас ажилгүй залуучууд хотод хүртэл хэдэн зуугаараа байна Сүх далайтал үхэр амар гэгчээр төмрийг нь зөөж дуустал тэр нутгийнхан нь зүгээр суух юм байна л даа Монголоо газар шороогоо зөөсөөр нэг мэдэхэд бүгдийг нь алдах вий дээ 150 биш өчнөөн зуу мянгаараа энэ газар х***а нар үүрэлсэн байгаа шүү дээ Бүгд нас бие гүйцсэн харчууд гээд бодохоор нутагт нь байгаа цөөн хэдэн охид маань дандаа хятад хүүхэд гаргана

Avatar

Зочин 2010-05-24 202.131.226.98

SONY VAIO undur uzuulelttei laptop zarna 99096353

Avatar

Зочин 2010-05-24 182.160.50.129

Uneen unen tsaad ezen ni NEnkhbayar Ter tavitsan tomor zamiig ni haraarai dalan malan baihgui shuud gazar deer tavichihsanBushuuhan l zooe gesen zorilgotoi yandaa Mongolchuud mini

Avatar

Зочин 2010-05-24 202.170.80.58

Ийм их ашиг олоод байдаг Татвар төлөгчдийн тэргүүн эгнээнд яагаад гарч ирэхгүй байгаа нь сонин байна

Avatar

reklam 2010-05-24 202.179.20.175

reklamnii sambar zarna
utas88089940

Avatar

zochin 2010-05-24 82.141.227.210

heniih bh hend hamaatai um bemongol uls tatbaraa sain abch bh estoi shde

Avatar

www.Freecall.mn 2010-05-24 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Зочин 2010-05-24 202.72.242.146

Odoo ch amar bolj dee Munkhbayasgaland munguu tulchihuud biznesiin buh maapaanaa Enkhbayar geed tsaana ni urt shar deelt baigaa geed l bichuulchihdeg neg bodliin amar yum uu Enkhbayaraas aisan uls turchid bugd munkhbayasgalan gegchid mungu tuldug boljee kk kk

Avatar

Санаа сайхан 2010-05-24 114.31.71.48

Үнэхээр утгагуй зүйл бичих юм Хэн ард нь байх ер нь хэрэгтэй юм бэ Дандаа сэтгүүлчид сургаар хов бичих юм Сум орон нутагтаа хөрөнгө бүтээн байгуулалт хийж байгаа бол хэн нэг хэдэн өөрийнхөө хөрөнгө хөдөлмөрөөр баяжаа биз Ямар Бензины Оюунгэрэл Батхүү шиг ард түмнийг чирч байгаа биш дуртай цагтаа үнээ нэмнэ хэнч хорьдоггүй биз дээ Үнэхээр энэ хэдэн хувийн бензины монополь компануудаас ард түмэн сөхөрч дууч байна Тэр төмөр замыг манай залуус яасан сайхан бариа бэ Хийж чадаж байна Та нараар бахарах сэтгэл төрсөн шүү

Avatar

Зочин 2010-05-24 202.72.245.50

Харин Хятадын хөрөнгө оруулалттай баян компани хэний оролцоотойгоор эрх мэдлээ дархалсан бэ Тэгээд энэ сурвалжлагч яах гээд байгаа юм бэ Ажлын байр бий болгоод бүтээн байгуулж байгаа компани л байна шүү дээ Монголчуудын тамын тогооны үлгэр ээ гэж

Avatar

irgen 2010-05-24 182.160.45.2

hudlaa baihaa Delgersaihan gej nuhur chin Ardchilsan Naminh sh dee

Avatar

Îëîíäîðæ 2010-05-24 202.179.20.203

Íàìáàðûí ýíõáàÿðûã óëñ òºðä îðæ èðýõýýñ ºìíº íü óëñ òºð öýâýð áàéñàíÀâèëãûí ýöýã ýíõáàÿð ìîíãîë óëñûã ÿìàð áîëãîñîíûã õîé÷ ¿å ìàðòàõã¿é

Avatar

Эрдэнэ 2010-05-24 202.72.242.162

Яахав дээ эг компани ч гэсэн гайгүй ажиллаж байвал юу нь болохгүй байнааа

Avatar

Зочин 2010-05-24 202.126.92.5

Монголд гадны гар хөл бологч компани хувь хүмүүс л их амжилт гаргаж баяждаг шүүдээ Тэгээд үнэнийг олох ёстой хууль цагдаа хяналтын байгууллагын ажилтнууд худалдагдаад амаа мөнгөөр таглуулчихаад монгол түмний эрхашиг хөсөр хаягдсаар байдаг Сонирхолтой мэдээлэл бичсэн сурвалжлагчид баярлалаа дээр нь нэмэх мэдээлэл их байгаа

Avatar

эрдэнэ 2010-05-24 202.5.202.135

7 хоногийн өмнө энэ газраар явахад бүгд Хятад ажилчид ажиллаж байсан Машин барихад заавал Хятад байх албагүй шүү дээ Энд Монгол хүмүүсийг ажиллуулах бүрэн боломжтой Ерөө Хүдэр сумдаар дүүрэн ажилгүй хүмүүс байна Гэтэл үүнийг зохицуулах ёстой төрийн хүмүүсийн харалган бодлогоор Хятад ажилчид л ажилтай байна Хариуцсан Яам агентлаг Аймгийн захиргааны албан тушаалтнууд үүнд анхаарч өөрсдийн ажилгүй иргэдийг ажилтай байлгах нөхцөл шаардлага тавиачээ Хэрэв энэ том төсөлд орон нутгийн иргэдийг ажилтай болгож чадахгүй юм бол ажил хариуцсан засагт ажилладаг төв хөдөө ялгаагүй албан тушаалтнууд байраа тавьж өгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2010-05-24 202.180.218.13

ШВEИЦАРь улсад vйлдвэрлэсэн спиртэн Д буюу спиртэн суурьтай витамин Д3 зарна урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ урьдчилан сэргийлэх зорилгоор хvvхдэд 2-5 долоо хоногтойгоос нь эхлэн 1нас хvртэл н уулгаснаар рахит євчнєєр хэзээ ч євчлєхгvй єдєрт 4 дуслаар уух шингэнд нь юмуу хоолонд нь дусааж өгнө дангаар нь өгч болохгүй Д витамины дутагдалд орж рахит болсон бол 5 дуслаар єгнє витамин дараах тохиолдолд хэрэглэнэ – бага насны хvvхдийн ясны зєєлрєлт сийрэгжилтЖнь хєл майг болох хөлрөх шүд нь ургахгүй байх үс унах гм-ээс урьдчилан сэргийлэхэд – рахитын бvх хэлбэрийн євчнийг эмчлэхэд 1шилийг 3-4 cap ууна 20000тєгрєг yтac99975275 рахит өвчний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авч болно wwwasuultnet

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж