сансар судлалын агентлаг болон “Mitsubishi Heavy Industries” компани
хамтран өчигдөр сансарт хос хиймэл дагуул амжилттай хөөргөсөн байна.
Тэдгээрийг хиймэл дагуул тээгч H-IIA пуужингийн тусламжтайгаар орон
нутгийн цагаар 13:40 цагт Кагошима мужийн Танэгашима аралд орших сансрын
төвөөс хөөргөжээ.
Хос хиймэл дагуулын нэг нь радарын, нөгөөх нь
оптик ажээ. Радарын хиймэл дагуул нь шөнийн цагаар, мөн өтгөн манан,
үүлжилттэй үед ч радио долгион ашиглан гадаргуу дээрх биетийг нарийвчлан
хянах чадвартай бол оптик хиймэл дагуул нь гадаргуу дээрх биетийг өндөр
нарийвчлалтайгаар илрүүлэх гэнэ. Ингэхдээ гадаргуу дээрх 40 см хүртэл
хэмжээтэй жижиг биетийг ч сансраас дурандах хүчин чадалтай юм байна.
Өдгөө
Японы радарын нэг, мөн гурван оптик хиймэл дагуул сансарт ажиллаж
байна. Тус улс хиймэл дагуулын сүлжээгээ өргөжүүлэх бодлого баримталж
буй юм. 1998 онд Хойд Солонгос Хоншү арлыг алсын тусгалтай пуужингаар
харвасны дараа Япон тагнуулын хиймэл дагуулын хөтөлбөрөө эхлүүлжээ.