![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2013/1/10679027ffde44c5/800459e7924063a2big.jpg)
Хос хиймэл дагуулын нэг нь радарын, нөгөөх нь оптик ажээ. Радарын хиймэл дагуул нь шөнийн цагаар, мөн өтгөн манан, үүлжилттэй үед ч радио долгион ашиглан гадаргуу дээрх биетийг нарийвчлан хянах чадвартай бол оптик хиймэл дагуул нь гадаргуу дээрх биетийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх гэнэ. Ингэхдээ гадаргуу дээрх 40 см хүртэл хэмжээтэй жижиг биетийг ч сансраас дурандах хүчин чадалтай юм байна.
Өдгөө Японы радарын нэг, мөн гурван оптик хиймэл дагуул сансарт ажиллаж байна. Тус улс хиймэл дагуулын сүлжээгээ өргөжүүлэх бодлого баримталж буй юм. 1998 онд Хойд Солонгос Хоншү арлыг алсын тусгалтай пуужингаар харвасны дараа Япон тагнуулын хиймэл дагуулын хөтөлбөрөө эхлүүлжээ.