Индонезид хөрсний гулгалтаар 11 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Индонезид хөрсний гулгалтаар 11 хүн амиа алджээ

Хүчтэй аадар борооны улмаас Индонезийн баруун бүс нутагт хоёр ч
газарт хөрсний гулгалт үүсч, 11 хүн амиа алдаж, олон тооны хүн гэмтэж,
бэртжээ. Индонезийн Баруун Суматра мужийн Агам дүүрэгт хөрсний гулгалтын
улмаас 15 айлын байшин шавар шавхай, хад чулуунд дарагдаж, долоон хүн
амь үрэгдсэн байна. Мөн хөрш Жамби мужид хөрсний гулгалтын улмаас төрийн
өмчит “Pertamina Geothermal” эрчим хүчний компанийн дөрвөн ажилчин амь
үрэгдэж, таван хүн гэмтэж бэртэн, нэг хүн ор сураггүй болжээ. Компанийн
60 ажилчин шавар шороо, хад чулуунд дарагдсан үйлдвэрийн барилгаас амь
гарч чадсан тухай ВВС мэдээлсэн байна.

Индонезид ирэх хоёрдугаар
сарыг дуустал үргэлжлэх борооны улирлын улмаас нийслэл Жакарта хот
ихээхэн хэмжээний үерт автаж, 32 хүн амь үрэгдэн, 46 мянган хүн орох
оронгүй болоод байгаа юм.

Индонезид улирлын чанартай усархаг борооны улмаас хөрсний гулгалт, үерийн гамшиг нүүрлэх нь их байдаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж