Амьтны хүрээлэнгийн бичнүүдэд iPad тараажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн бичнүүдэд iPad тараажээ

АНУ-ын амьтны хүрээ­лэнгийн ажилтнууд уйтгар­лаж буй сармагчнуудаа хөг­­­­­­жөөхөөр iPad тараажээ. Гэ­­тэл орангутангууд зураг зурж, хөгжим зохиож эхэл­сэн байна. Энэхүү өвөрмөц тур­шил­тыг Смитовын үндэсний амьт­ны хүрээлэнгийн ажилт­­­нууд хийхээр болжээ. Тэд уйдаж, гиюүрсэн сар­магч­нуу­даа хэр­хэн хөгжөөх тухай удаан хугацааны турш тар­хиа га­шилган бод­соны эцэст iPad тараах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Туршилтын хүрээнд оран­гу­тангуудад планшет компьютер өдөр бүр та­рааж, тэдний үйлдлийг ажиг­лажээ. Хэсэг хугацааны да­­­раа сармагчнууд зураг зурж, хөгжмийн зэмсгүүд дээр тоглож эхэлсэн байна.

Ту­­­хайлбал, зарим нь бөм­бөр нүдэх сонирхолтой бай­хад зарим нь төгөлдөр хуур тоглож, зураг зурж байв.

Үүнээс гадна тэд сармагч­нуудынхаа тухай баримтат киног дуртайяа үзэж бай­лаа.

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж