
Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын тусгай захиргааны бүс болох Хонг Конгийн Ерөнхий Прокурорын урилгаар энэ сарын 27-31-ны өдрүүдэд айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд прокурорын байгууллагууд харилцан дадлага, практик сургалт судалгаа явуулах, xамтарсан уулзалт семинар зохион байгуулах, Эрх зүйн туслалцаа үзүүлэх, Хуулийн байгууллагуудын хоорондын цахим сүлжээ, мэдээллийн сангийн талаар туршлага судлах зэрэг асуудлуудын талаар санал солилцох бололтой.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УЕП-ын туслах Сургалт Судалгаа Хамтын Ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалгаа, хамтын ажиллагааны төвийн гадаад харилцаа хариуцсан ахлах референт Г.Ууганболор, Улсын ерөнхий прокурорын нарийн бичгийн дарга, референт Э.Баатарням нар багтаж байгаа аж.
Д.ЖАРГАЛ