Хэн хэний мөнгийг яаж үрдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Хэн хэний мөнгийг яаж үрдэг вэ?

Энэ хүснэгтээр хүмүүст олон зүйлийг ойлгуулж болох юм шиг санагдлаа. Тэгээд юм гэдэг үгний оронд хоол гэдэг үгийг авлаа. Та өөрийгөө энэ 4 байдалаар хоолонд орж байна гээд төсөөлөөрөй.

1-р нүдэнд: Хэрвээ хүн өөрийн мөнгөөр өөртөө хоол авч багаа бол хямд бас чанартай байх шаардлагыг тавьна.

2-р нүдэнд: Хэрвээ хүн өөрийн мөнгөөр өөр хүнд хоол авч өгөх бол хямд байх шаардалагыг хамгийн гол болгоно. Яагаад гэвэл өөрөө зовж олсон болохоор хайран байна. Харин хоолний чанар нэг их чухал биш. Яагаад гэвэл өөрөө биш өөр хүн иднэ.

3-р нүдэнд: Хэрвээ хүн өөр хүний мөнгөөр өөртөө хоол авах бол үнэ нь хамаагүй харин хоолний амт болон чанар нь хамгийн сайн байх хэрэгтэй. Яагаад гэвэл би идэх учраас.

4-р нүдэнд: Хэрвээ хүн өөр хүний мөнгөөр өөр хүнд хоол авах бол хоолний үнэ нь ч чухал биш бас хоолний чанар нь ч тэр хүнд хамаагүй. Яагаад гэвэл би мөнгийг нь олоогүй бас тэр хоолыг би идэхгй учраас надаа ямар ч хамаагүй хоол. Би хоолыг авахдаа хайнга хандана.

Төр төсвийг зарахдаа яг л 4-р нүд шиг ханддаг. Татвар төлөггчдийн мөнгийг ард түмний төлөө зарцуулдаг. Хүний мөнгөөр хүнд юм хийдэг болохоор төр төсвийг замбараагүй үрдэг үрсэн мөнгө нь маш үр ашиг муутай байдаг. Хүний мөнгөөр хүнд юм хийж өгхөд нь хэн ч хаана хэдэн төгрөг үрж байгааг сонироходоггүй.

Тэгвэл энэ хариуцлагагүй үр ашиггүй байдлийг яаж арилгах вэ? Арилгах аргагүй яаагаад гэвэл хүний мөнгөөр хүнд юм хийж байгаа болохоор. Харин аль болох бага мөнгө өгч бага зүйлүүдийг хийлгэх боломж байгаа бас төрийн хийдэг ажилуудыг татвар төлөгчид буюу иргэний нийгмийн байгүүллагуудад шилжүүлэх л арга байна.

та бас саналаа хэлээрэй!

Эх сурвалж: http://nosocialism-amaraa.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж