
Сануулахад,” F zone”-сүлжээнд хэрэглэж байсан зарим утас “Скайтел”-ийн сүлжээнд тохирохгүй байгаа учраас шинэ сүлжээнд нэгдэхийн тулд өөрийн дугаар, гар утсаа авч Скайтел компанийн үйлчилгээний салбарууд дээр очоод үзүүлэх хэрэгтэй юм байна. Ингээд шинэ сүлжээнд ашиглах боломжтой бол хуучин дугаартайгаа шууд үйлчилгээний эрхээ сэргээлгэнэ. Сүлжээнд тохирохгүй гар утас байвал хэрэглэгчийн хуучин гар утсыг Скайтелийн утсаар үнэгүй сольж өгөх ажээ. Мөн бидний хэлж заншсанаар “цагаан утас” ашигладаг байсан хэрэглэгчид утасныхаа төхөөрөмжийг шинэчлүүлэх боломжтой гэнэ. Ийнхүү 50хххххх дугаарын бүх хэрэглэгчид ойрын “Скайтел” компанийн үйлчилгээний салбарт очиж, дугаараа цаашид хэрхэн ашиглах тухай зөвлөмжийг авах боломжтой юм.