Реппер Rokit Bay хоёр дахь бие даасан “Эвдэрхий хүмүүс” цомгоо тун удахгүй худалдаанд гаргахаар зэхээд байгаа юм. Тэрээр ирэх хоёрдугаар сарын 6-нд “iLoft function house”-д шинэ цомгийн баяр болон фейсбүүк дэх фен хуудсынхаа уулзатыг хийхээр товоо зарлалаа. Түүний цомгийн нээлтэд хүрэлцэн ирсэн 50 худалдан авагчид Rokit Bay өөрийн гарын үсэгтэй цомог, плакатаа бэлэглэн хамтдаа зураг авхуулах боломжийг олгож байгаа юм. Мөн дараагийн 50 худалдан авагч Rokit Bay-ын гарын үсэгтэй плакатын эзэн болох нь. Түүнчлэн цомгийн баярт ирсэн үзэгчид “BE…” брендийн нэрэмжит хөгжөөнт тэмцээн уралдаануудад оролцох азтан болохоос гадна Rokit Bay- тэй чөлөөтэй ярилцан хүссэн асуултаа асууж болно гэсэн шүү.
2011 онд анхны “Пуужин Баяраа” цомгоо гарган “Нэг өдрийн хаан” тоглолтоо хийж байсан реппер Rokit Bay цомгийн баяраараа албан ёсны “Official fan club”-г байгуулах юм байна. Түүний тоглолтод ирсэн хүн бүрт “Эвдэрхий хүмүүс” шинэ цомгийг хөнгөлөлтэй үнээр худалдаyн авах боломж бүрдэж байгааг дуулгасан юм.
Г.ДАША