Өнгөрсөн хагас сайн өдөр Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд Монголын зохиолчдын эвлэл өнгөрсөн жилийнхээ шилдгийг шалгаруулах “Алтан өд” наадмаа зохион байгуулсан билээ. Тэд яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг гэх мэт есөн төрөлд шилдгүүдээ шалгаруулсан. Харин энэ удаагийн наадмын үеэр яруу найрагч Г.Сүхзориг “Хөдөлмөрийн хүндэт медаль”, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Д.Намдагийн нэрэмжит шагнал”-аа тус тус гардсан юм. Энэ хоёр уран бүтээлчид эдгээр шагналыг нилээд хэдэн сарын өмнө олгосон боловч энэ удаа албан ёсоор гардаж байгаа юм. Яруу найрагч Ш.Гүрбазарын хувьд зохиолч Д.Намдагийн гарын шавь бөгөөд олон сайхан жүжгийн зохиол бичсэнийхээ төлөө уг шагналын эзэн болжээ.
Т.ДАРХАН