76:1 Тууштай өмгөөлөгч | News.MN

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

76:1 - БААСАНХҮҮ

76:1 Тууштай өмгөөлөгч

News.mn уламжлалт 76:1 булангаараа эрхэм гишүүдийн хэн нь хэн болох талаар өгүүлдэг. Энэ удаад "МАХН-МҮАН" эвслээс нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухай хүргэж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж өнгөрөгч чуулганы хуралдаан дээр “Cонгуулийн пропорциональ тогтолцооны нэг сул тал нь О.Баасанхүү мэтийн хүн УИХ-д орж ирсэн явдал” гэх дүгнэлт хийлээ. Өөрөө хүртэл жагсаалтаар гарч ирсэн хэрнээ юуны учир ийн бухимдав. Түүнийг ийн бухимдахад хүргэсэн О.Баасанхүү гэгч хэн бэ.“ЭМЭЭГИЙН ХҮҮ” Ус зөөж, түлээ хагалан эмээ дээрээ өссөн. Аав нь жолооч, ээж нь хуучнаар төв түүхий эдийн баазад ажилладаг байсан. Их чийгтэй орчинд төрсөн болохоор рахидтай болж, долоон нас хүртлээ хөлөөрөө явж чаддаггүй бөгсөөрөө гулгаж явдаг байснаа өөрөө дурссан байдаг. Сүүлд эрүүл агаартай орчинд нүүж, гайгүй болсон ч бага насны энэхүү өвчинтэй нь холбоотойгоор 25 нас хүртлээ шүд муутай байсан. Ингээд бүх шүдэндээ бүрэн эмчилгээ хийлгэж байжээ. Бага нас бусдын л адил. Эмээгээ их нямбай, настайчуудын хэлдгээр хүрээний хүн байсан гэж тодорхойлдог. Эмээгээсээ сурсан хүмүүжил нь “юм сур” гэх сургааль байсан гэдэг. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуульд ерөнхий боловсрол эзэмшин, 1997 онд МУИС-ын Хуульзүйн сургуулийг төгсч  Удирдлагын академид багшилснаар ажлын гараагаа эхлүүлсэн. Үүний хажуугаар олон улсын байгууллагад шашны эрх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж, магистр хамгаалсан. УИХ-д орж ирэхээс өмнө гурван жилийн хугацаанд түүний нэрийн хуудас “Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөх” гэх албан тушаалтай байв.

Түүний энэ амьдрал олны анхаарлаас холуур өнгөрсний адил түүнийг Ардчилсан намын идэвхигүй гишүүн байсан гэдгийг ч мэддэг нь ховор. Тэрээр 1994 онд Социалдемократ намд элссэн бөгөөд 2011 онд Ардчилсан намд өргөдлөө өгөн намаасаа гарч, МАХН-д элссэн. Энэ тухайгаа тэрээр “Миний багш Социалдемократ намыг үүсгэн байгуулагч анхны долоогийн нэг байсан. Багш маань "Сэхээтэн хүн сэхээтэн намд байх ёстой" гэж хэлээд оруулчихсан юмдаг” гэж тайлбарлажээ.

“ӨМГӨӨЛӨГЧ”

“Н.Энхбаярын өмгөөлөгч” гэх тодорхойлолт түүнийг улс төрд орж ирэх гүүр нь болсон гэж болно. МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурь, эрүүл мэнд, үзэл бодол бүхнийг олон нийтэд хүргэх гүүр нь болж байсныхаа төлөө авсан шагнал нь энэ. Зовж байх үед нь зугтаж, урвалгүй зүтгэснийх нь хөлс ч гэж хэлж болно. Мөн “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэх нэрийг авах боломжгүй гэж бүгд хүлээн зөвшөөрч байсан үед “болно” гэж зүтгээд Н.Энхбаяр даргадаа авч өгсөн нь түүний намдаа хийсэн гавъяа байв.

Уг нь түүнийг Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлэхээр төлөвлөчихсөн байсан ч дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаярын баривчилгаа болж хэдэн зуун хуудастай хавтаст хэрэгтэй зууралдах хэрэгтэй болж. Мэдээж тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид үүнтэй зууралдах зав байхгүй. Иймд түүнтэй тохироо хийсэн нь намын жагсаалтын наймд жагсах боломж байв.

Түүний өмгөөллийн карьер зөвхөн Н.Энхбаяраар илэрхийлэгдэнэ гэвэл хилсдүүлсэн хэрэг болно. Тухайлбал, тэрээр Д.Энхмандахын өмгөөлөгчөөр ажиллаж ХААН” банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан  хэрэгт буруутгагдаж хэргүүдийг цагаатгасан. Таван жилийн өмнө энгийн нэг багш байсан Д.Энхмандах хотод ирж ажилд орсноор орон гэрээ алдаж, дөрвөн сартай жирэмсэн байхдаа хууль бусаар Ганцхудагт хоригдож насаараа тахир дутуу, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Үүний төлөө прокурорт 25 мянган төгрөгийн сахилгын арга хэмжээ авсан хэрэг дээр тэрээр өмгөөлөгчөөр ажиллаж байв. Мөн АТГ-ын дарга Э.Амарбатыг гүтгэсэн хэрэг, Ч.Сангарагчаагийн тагнаж чагнасан хэрэгт хохирогчийн талын өмгөөлөгчөөр ажилласан хэрэг, Гадаадад амь насаа алдсан Ганчимэгийн хэрэг дээр Өмнөд Солонгост очиж ажилласан. Мөн Хэнтий аймгийн иргэн Японы нэг иргэнтэй гэрлээд хүүхэдтэй болсон ч япон хадмууд нь  хүүхдийг нь аваад явчихсан хэрэг гээд хэдэн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон гэх тодорхойлолт бий.

“ЗАЛУУ ХҮҮХЭД”

2012 оны УИХ-ын сонгуульд “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болов. Түүнийг УИХ-д орж ирэхэд архаг гишүүдээс эхлээд олон хүн “Н.Энхбаярын ачаар нэг залуухан хүү парламентад ороод ирлээ” гэж үл ойшоож байв. Иймдээ ч түүний гишүүний ажлаа эхлүүлэх эхний PR нь “Би залуу хүүхэд биш” гэдгийг зарлаж, ойлгуулах байлаа. Үнэхээр түүний 37 насыг хэн ч тоохгүй байв. Гэнэт тодорсон, оворгүй төрх нь түүнийг хүүхэд шиг харагдуулж байв.  Уг нь түүнтэй нэг үеийн оюутнууд гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Зам тээврийн сайд А.Гансүх нараар үргэлжилнэ.

Тэрээр Х.Тэмүүжинтэй оюутны ширээний ард ч “үзэж” байсан гэдгээ ярих дуртай. Оюутан О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын өрсөлдөөний талбар “Эврика” гэх эрдэм шинжилгээний хурал байв.  О.Баасанхүү “Төрийн албан хаагчийг авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” гэх илтгэл тавиад шалгарч, Х.Тэмүүжин хоёрт орж байжээ.

Түүний ярьсан сэдэв, хөндсөн асуудал нь өөрийн эрхгүй Н.Энхбаяр гэх хүн рүү хальтарчихдаг. Үүнийгээ ч тэрээр нуудаггүй, сул тал гэж боддоггүй.  Тэрээр УИХ-ын гишүүн гэх мандат авсан ч Н.Энхбаярын өмгөөлөгч гэх мандатаасаа салж чаддаггүй нь хийж буй ажил, хэлж буй үгсээс нь нэвт үнэртдэг.

Гэвч тэр үзэл бодолдоо тууштай.  Түүний хэлсэн “Хүн эхлээд чамайг тоохгүй байна. Дараа нь чамайг шоолно. Дараа нь муулна. Эцэст нь чамайг дагана” гэх үг бий. Одоогийн байдлаар намайг шоолох талаас муулах тал руугаа явж байх шиг байна. УИХ-ын гишүүнээр дөрөв дэх жилдээ ажиллахад дагадаг болгоно гэдэгт итгэлтэй байна. Зөв зүйлийн төлөө явж байгаа юм чинь ард түмэн миний талд байх болно” гэх үг өөрийнх нь занг илтгэдэг.

Түүний хамгийн олон удаа хэлсэн үгийг шалгаруулбал “Н.Энхбаяр дарга” “улс төрийн хэлмэгдүүлэлт” гэх үгс хоршсон байдлаар тодроно. Үүнээсээ ч болж тэрээр олон олон гишүүнтэй ам мурийж “Н.Энхбаярын хүн” гэдгээрээ дуудуулдаг. Хамгийн их муудалцдаг хүн нь Х.Тэмүүжин сайд. Оюутны ширээний ард нэг удаа давж чадсан өрсөлдөгчтэйгээ парламентийн танхимд үзсээр байгаа ч одоогоор оноо авч чадаагүй л яваа.

“Өмгөөлөгчийнхөө ажлыг битгий УИХ-ын гишүүний мандатаар хийх гээд бай” гэх шүүмжийг олонтаа сонссон ч гөжүүд зангаараа шүүмжийг юман чинээ боддоггүй. Тэрээр хамгийн идэвхитэй хуралд оролцдог гишүүдийн нэг яах аргагүй мөн. Бараг хамгийн их асууж, хамгийн олон санал гаргадаг. Хурал тасалдаггүй нь гишүүн хүнд байх сайн чанар. Гэвч олонх нь хэлэлцүүлэгт ач холбогдол багатай зүйл ярьж, эсвэл Н.Энхбаярын асуудал руу хазайчих гээд байдаг сул талтай. “Хуралдааны цаг барлаа” “О.Баасанхүүгийн үнэ цэнэгүй асуултаас болж танин мэдэхүйн хичээл заасаар хамаг хугацаа өнгөрлөө” гэж нөхөддөө шүүмжлүүлдэг ч зарим асуудал дээр яахын аргагүй зөвийг дуугарч чаддаг. Хуулийн сургуульд номын дуу сонссон, иргэний эрхийн чиглэлээр өмгөөлөл хийж байсан нь түүнийг ийн иргэний нийгмийн дуу хоолой болоход нөлөөлдөг бололтой. Гэвч хэт их “үнэ цэнэ”-гүй яриа нь ийн зөвийг дуугарсных нь “үнэ цэнэ”ийг үгүй болгож орхидог.

Түүний намынхаа төлөө, намынхаа даргын төлөө хийсэн зүйл хэт их. Хэрэв Н.Энхбаярт өртэй гэж бодож байгаа бол төлөх ёстойгоо аль хэдийн хоёр нугалаад төлчихсөн. Тэр тууштай зангаа ашиглаад иргэдэд тустай ганц хууль дээр гардаж ажиллавал, О.Баасанхүүгийн хууль гэж нэрлэгдэх сайн хууль гаргаад орхивол түүний УИХ-ын гишүүн болсны хэрэг гарна. Тэгж чадвал тэрээр Ц.Нямдоржийн хэлсэн үгний бурууг батлах болно.

Б.МАНД
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2013-01-28 112.72.13.243

Аливаа нэг юманд үнэнч байна гэдэг бас сайн чанар шүү дээ, Энхбаярын улыг долоох шахам явдаг байсан нөхдүүд олон байдаг гэсэн Гэтэл тэд одоо хаана байгаа юм бэ?

Avatar

Зочин 2013-01-28 103.229.121.6

Н Энхбаярын гар хел терд хэрэггуй. Тереес бушуухан зайл

Avatar

хүмбээ 2013-01-28 202.21.113.140

ямарч үед улаан шарыг үзэж урмаж шарваад байхгүй хүн юм баасанхүү гишүүндээ ажилы амжилт хүсе дэмжиж байна

Avatar

zochin 2013-01-28 203.91.119.101

namiin jagsaaltaar orson gar sh dee uul n

Avatar

Lkhagvajav 2013-01-28 103.10.22.94

Setgegdelee bichij bga humuus arai heterhii muuhai ugeer dairch doromjil baasanhuug gutaasan bh yum .ingej nagniigee doromjlohoo bolimoor bna .baasanhuu bitgi buuj og. Doromjilson yariag ni bitgii too amjilt husie

Avatar

Зочин 2013-01-28 180.235.164.238

2012 онд МАХН МҮАНын шударга ёс эвслийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон

Avatar

Зочин 2013-01-28 202.170.80.45

Иим ухаантай юмны учир зов олдог хумуус эх оронд. Ус агаар шиг хэрэгтэй унэн ээр явбал ухэр тэргээр туулай гууцнэ гэдэгдээ монгол ухаантай Баасанхуу шиг хумуус одор тутам нэмэгдээсээ

Avatar

1478 2013-01-28 203.194.115.164

shain zaluu

Avatar

2013-01-28 218.157.202.185

baastai batsaan kk enhbayariin ***** tiim amttai yum yy? hohood bai hohood bai

Avatar

2013-01-28 122.201.18.220

bidniig umguulj vg xeldeg xvn ix xurald xowor shvv.xeleed temtseed baigaagii ni muulaad xulgailaad ideed suugaad baigaagii ni magtaad baix ym.ingetlee tolgoigoo ugaalgachixsan ym bizdee arduud mini.

Avatar

пурэвб 2013-01-28 46.242.19.107

Манай МУИС н философиин тэнхмиин багш Баттомор гэж иим манертай шударга чадалтай багш байсансан,Хун узэл бодолдоо л унэнч байх нь гол чанар Бид олон ургальч узлийг дэмжиж гарч ирээ биз дээ, Баасанхуу бол урваагуй хэнээс ч пока

Avatar

2013-01-28 202.179.2.134

Mand gedeg baagii heden tug avch enehuu niitlel geh yumaa bichsen yum bol.mun ch daldagnasan bh shivdee.Hervee emeegiin huuhed bsan bol arai uur untsguus alivaa zuiliig harj ,metgej,setgej bh bsan bailgui!!! Rahit n tarhindaa orchihson oron,garantaad orgoo busgaa zuileer olon tumniig doromjloh durtai bh.Mun ch hulduu tolgoit.

Avatar

yahav 2013-01-28 202.72.243.135

hudalch, hulgaich, luivarchin naimaachin garuudaas l deer yum bna.Yadaj huulich hun huuli togtooh baiguullagad mergejleeree ajillaj bgaa yum bna. Ogt mergejilgui, yadsan garuud tsaana chini olon bna shde.4 suugaad hen ch tanihgui humuus olon bna…

Avatar

Ганчимэг 2013-01-28 202.179.20.138

УИХ-д орвол ялгарч байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хувийн болон оюун ухааны маш их бэлтгэл хэрэгтэй. Нэгнээсээ ялгагдахгүй адилхан хэдэн залуучууд байна. Монголдоо нэгнээ хэмлэхээсээ илүү гадаадад танигдсан улстөрч залууг үнэлнэ. Даанч одоохондоо хэн ч байхгүй тулга тойрсон хов живнээсээ бүгд хэтрэхгүй байгаа хүмүүс.

Avatar

dd 2013-01-28 202.9.47.130

df

Avatar

dulguun 2013-01-28 202.9.47.130

mungtei xvnii gar xul bolj baidag setgvvlch nariin neg l bain shdee niitlel bichsen xvn xarvaas zaxialagat niitlel bain ta nar bolioo setgvvlch nar aa !!! chi baasanxvvgiin xulusnii xvn bolood daraan uls turd orj gudarj xalaaslxaa l bodj yava biz dee tanai setgvvlch xed uls tur b.ga bilee ta nariin muruudul bolood baiga zvil mun bizdee bi baitguai ard tvmen bvged medex baix shvv chi mini bichsen zviliig unshad uurlax ni gartsaagvi kkk

Avatar

2013-01-28 182.160.50.136

Өө танайх биш ээ хаана амдарч байнаа гөлөгнүүдээ

Avatar

иргэн 2013-01-28 182.160.50.136

Залуу хүн өсөж дэгжиж таараа та нар битгий атаарх өөрсдөө тийм сүрхий юм бол ИХ-д гараад ирэх нь яасан юм малууд дандаа атаархал болимоор юм

Avatar

zochin 2013-01-28 184.78.63.70

Zaluu khvn gehed mash uhaalag temtsliig khuuliig bii bolgodog khvmvvst oilguulj chadaj bna ,Bid zaluu geed bitgii khvniig doosh ni khiih setgelgeeneesee salaach UIH -mash olon khelgvi gishvvd blaa .Ene zaluu zorigtoi tom duugarch chadaj bna tvvnii tvmen zov . Nyamdorj tord ovgortloo bug bolloo yu khiij gavisan yum ene ulsiig modoo barihad ni ikh vvreg gvitsetgesen khvnii neg, bvv ataarh .Baasankhvv shig zaluusiig demjij deesh ni gargakh kheregtei bna tsag ve shaardaj bna.

Avatar

2013-01-28 203.91.117.4

enxbayar tuuniig ;joom; gej nerledeg

Avatar

2013-01-28 202.180.220.72

Энхбаярын угаадас долоосон, уяаны гөлөг Манкурт боол Баасанхүү шүү дээ. Энхбаярын хүчинд улс төрд гарч ирж түүний төлөө залбирч байгаа Манкурт боол.Насандаа барьж үзээгүй мөнгийг түүнд Энхбаяр харуулсан гэдэг одоо тэрбээр Энхбаярын мөнгийг хэрхэн авах талаар өдрийн бодол шөнийн зүүд болж Сэтгэцийн өөрчлөлттэй болсон. Заримдаа өвчин нь хүндэрсэн үед УИХ-ын танхимд биш Угаадас долоодог өрөөндөө байгаа юм шиг аашилдаг. Эцэст хэлэхэд гөлөг ийм дээрээ хөөрхөн байдаг аа. АА бас Энхбаяр түүнийг байнга хөөрхөн байлгахыг хүсэхгүй дээ хөөрхий

Avatar

эрка 2013-01-28 103.9.90.130

Их зөв залуу гэж боддог шүү ,Ийм л залуучууд нийгмийг цэвэрлэж чадна

Avatar

erka 2013-01-28 103.9.90.130

Их зөв залуу гэж боддог шүү энэ чигээрээ л байгаарай

Avatar

zochin 2013-01-28 109.134.152.239

ene mangar baatsaan uu?? vhsenii omgoologch be??heniig henees omoorood baigaa mangar baatsaan be?? terbumtan luibarchin neg gariig yu?? ter yu hiij giiguilsen yum be mongoliin tor ard tvmend?? onoodor herbee ard tvmenii hairiig tatsan hvn bol hvmvvs omgoolood hamgaalaad neg muu teneg mangar baatsaanaas ilvv temtsej gargah bsan daa?? nobshiin gar bolohoor hen ch omgoolohgui bnaa??

Avatar

цэнзүүр 2013-01-28 94.101.2.130

Энэ Энхбаяр гуай, Баасанхүү хоёрыг муулж,элдвээр хэлж байгаа новшнууд өөрсдөө арчаагүй, увайгүй, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан хөгийн урвагчид байж таараа. "Өгсөж явахад хүмүүс чамайг таньж, уруудаж явахдаа чи хүмүүсийг танина" гэдэг яг үнэн үг юмаа. Арчаагүй бэртэгчингүүд минь битгий ингэж шударга үнэний төлөө тууштай явж байгаа хүмүүсийг дормжил. Тэд чинь тэр та нарын тэр магтаад байгаа жинхэнэ бууны нохой тэмүүжинг бодвол сайн хүмүүс. Тэгээд хүний өвчин зовлон, доройтлоор доог тохуу хийж байгаа хүмүүс "хүн хэлвэл өөрт, хүнцэл хазвал араанд" гэдэг үгийг хатуу сана! Дашбалбар гуайн шүлэгт ч бас ийм сургамж байдаг шүү.

Avatar

цэнзүүр 2013-01-28 94.101.2.130

Энэ Энхбаяр гуай, Баасанхүү хоёрыг муулж,элдвээр хэлж байгаа новшнууд өөрсдөө арчаагүй, увайгүй, улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвасан хөгийн урвагчид байж таараа. "Өгсөж явахад хүмүүс чамайг таньж, уруудаж явахдаа чи хүмүүсийг танина" гэдэг яг үнэн үг юмаа. Арчаагүй бэртэгчингүүд минь битгий ингэж шударга үнэний төлөө тууштай явж байгаа хүмүүсийг дормжил. Тэд чинь тэр та нарын тэр магтаад байгаа жинхэнэ бууны нохой тэмүүжинг бодвол сайн хүмүүс. Тэгээд хүний өвчин зовлон, доройтлоор доог тохуу хийж байгаа хүмүүс "хүн хэлвэл өөрт, хүнцэл хазвал араанд" гэдэг үгийг хатуу сана! Дашбалбар гуайн шүлэгт ч бас ийм сургамж байдаг шүү.

Avatar

nyamdorj 2013-01-28 208.54.40.209

Nyamdorjtoi ene udaa 100 sanal neg baina. ene metiin uuriin gesen uzel bodolgui. hen negnii utsan huuheldei ikh hurald oroh yosgui. amigui albat gedeg chini ene baih

Avatar

nyamdorj 2013-01-28 208.54.40.209

Nyamdorjtoi ene udaa 100 sanal neg baina. ene metiin uuriin gesen uzel bodolgui. hen negnii utsan huuheldei ikh hurald oroh yosgui. amigui albat gedeg chini ene baih

Avatar

2013-01-28 122.201.18.129

Соцдек Бямбажаргалын дүүш дээ.

Avatar

Gatsaa medrel 2013-01-28 124.158.125.83

Hulduu batsaan yu yarij hiij bgaagaa odoo boltol oilgoogui bn le.Enkhbayar geed ***** end tendgui goojuulaad yavahiin.chi gishuunee boliod hen ch bish bolno shde.erthen zuulun gazardah beltgelee bazaaj avsan chin deer bx

Avatar

2013-01-28 122.201.18.165

Bitgii ataarh daa

Avatar

2013-01-28 202.55.183.178

Ер нь хараад ***** минь улайдаг л даа. Арайч ийм баачихсан хүүнүүд монголыг хөгжүүлэхгүй байхаа. ургийн гажиг

Avatar

2013-01-28 202.55.183.178

ХАХАХА Нямдорж ёстой үнэн хэлжээ. Намын жагсаалтанд хэн бичигдэх нь тухайн намын хэрэг. Муу хүн бичигдвэл тэр нам муу ажиллана гэсэн үг, тэгээд өөрийгөө биш бүх намыг хойш татна гэсэн үг.

Avatar

2013-01-28 202.179.23.12

Ikh dajgui zuv zaluu shig bdagiin. Gehdee jaahan gantsaardah bh heseg. Zuv zuiliin tuluu yavj bval olonhod bariulahguiee ur dung ni ard olon haramgui tavih bolno. Temuujin shig buruu oilgotson gar l lav bish. Guliichuud neg ih mundag amitan gd uuriiguu bodtson buruu uzeltei nuhur temuujin. Hunii hamgiin gol nugel uildeh zuil bol buruu uzel gj gun uhaand surgadag shuudee.

Avatar

2013-01-28 122.201.18.164

Enhbayaraas holdvol ner hund chini avragdana!

Avatar

2013-01-28 66.188.132.211

enhbayariig helmegduulsen ni unen. helmegduuleltiin esreg tuushtai temtseh heregrei. amjilt husie

Avatar

2013-01-28 122.201.18.217

he he temuujin jagsaaltaar garch irsen shu de baasanhuutei yag adilhan baasanhuu temuujinges iluu chada tai shudarga zaluu um bilee amjilt demjdeg shu namin dargaa hamgaalahgui um bol namasa garch taarna shu de

Avatar

2013-01-28 202.55.183.178

Тэмүүжингээс илүү чадвартайг нь яаж мэдэж байгаа юм. Тэмүүжингийн чадварыг АРДЧИЛСАН НАМ олж харсан. Баасанхүүгийн чадварыг ЭНХБАЯР гэдэг хүн олж харсан. Гэхдээ яг ямар чадварыг нь юм бол…

Avatar

Ogerel 2013-01-28 103.10.22.38

Enhbayriin baaj gargasan baasanhvv, hvv oor ajil hiivel zvgeerdee. Tor zasagt arai l tohirohgvi, bas baynselenge egch chini, bas terbishdavga, udval. Ta nar uls ornoo bodohgvi, zuvhon enhbayriig basmoney bodood bna shtee! Ter chini bvr il tod baidag shvvdee. Vvniigee boliod zuvhon uls orniihoo zvtgevel hvmvvs chamaig arai l oor ontsgoos harah baihdaa. Chamd bolovsrol bgaa bizdee!?

Avatar

jamiyn 2013-01-28 203.194.115.228

neeree enhbayr geed guidgee boliochee.daanch muuhai sanagddag shuu.temuujintei temtseldej baihaar jishee avaad ajillasan deer dee. temuujin jintei um hiij bna shuu. zov zaluudaa.

Avatar

2013-01-28 103.10.22.49

Orovdoltoi hoorhiiloltoi, yaltan Enhbayariin baasan baasanhuu yi n Temuujintei haritsuulah

Avatar

2013-01-28 103.10.22.49

Orovdoltoi hoorhiiloltoi, yaltan Enhbayariin baasan baasanhuu yi n Temuujintei haritsuulah

Avatar

2013-01-28 202.55.191.35

àðä ò¿ìíèé òºëºº äóóãàà ãàðãàõ õ¿í áàéõ ¸ñòîé. Ýíõáàÿðûã ºì㺺ëºæ áàéãàà ìýò áîëîâ÷ ò¿¿íèé öààíà ýãýë àðäûí ñýòãýë áèé ãýäãèéã ìýäñýí çîðèãòîé õýëæ ÿðüæ áàéãàà çàëóó ø¿¿? Çàëóó õ¿í ãýõýä ñàéí áîëîâñîðñîí çàëóó áàéíà ø¿¿ äýý? ÿìàð÷ àæëûã õèéæ áàéæ ñóðäàã.Ñàéõàíáèëýã çóðàãòààð ñóâãàà á¿¿ ñîëü ãýñýí ë çàëóó áàéñàí îäîî áóñäûã äîîø õèéñýí äîãü ãèø¿¿í áîëñîí ÿâæ áàéíà.Õýäýí æèëèéí äàðàà ìºí ë ñàéí óëñ òºð÷ áîëîõ íü òîäîðõîé.Ñàéí õ¿íèé ÷àíàð áîë ìóóëóóëàõ òóñàì ºí㺠îðæ,àæëûí à÷ààã äààäàã ÷àíàð áàéõ ¸ñòîé. Áààñàíõ¿¿äýý àìæèëò õ¿ñüå?

Avatar

Зочин 2013-01-28 182.160.41.124

АТГ-ын Амарбатыг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг та өмгөөлөгч байхдаа үл зөвшөөрч гаргасан гомдлыг чинь мөн шүүх үндэслэлгүй гэж үзсэн. Төрийн нууц гэсэн нэрийн доор бодит байдлыг гуйвуулах эрх хэнд ч байх ёсгүй

Avatar

2013-01-28 182.160.9.41

*****

Avatar

2013-01-28 182.160.9.41

*****

Avatar

Манкурт боол 2013-01-28 202.180.220.72

Энхбаярын угаадас долоосон, уяаны гөлөг Манкурт боол Баасанхүү шүү дээ. Тэр үнэхээр оюуны бяр чадалтай байсан бол Тэмүүжин шиг өөрөө гарч ирэх байсан юм. Энхбаярын хүчинд улс төрд гарч ирж түүний төлөө залбирч байгаа Манкурт боол

Avatar

zochin 2013-01-28 122.201.18.203

tuushtaidaa ch bish bhaa. Mongo gishiin geh ner aldar 2g hairlasan enhbayariin toloo huseegyi ch duugrah omgooloh uuregtei bolson amitan. ooriin gesen unet zyil tolgoigyi amitan hoorhii hoorhii

Avatar

Zochin 2013-01-28 202.179.15.104

Chadvarlag, bedlegtei umguulugch, Harin jaahan uurinhuuruu, zuruud sanagdsan.Neg udaa ard tvniihee tuluu, niitleg erh ashgiin tuluu zvtgeed l vz. jiliin daraa surug bodoltoi hun n tsuursun esehiig harahad bolno

Avatar

Zochin 2013-01-28 202.179.15.104

Өмгөөлөгчийн хувьд дажгүй мэрийлттэй, чадвартай боловч жаахан зөрүүд, өөрийнхөөрөө л хүн шиг санагдсан. Болж л байна. Сайн ажиллах хэрэгтэй. Юу чаддагаа л харуул. Тэгээд л 4 жилийн дараа дүн тавигдана. Амжилт хүсье.

Avatar

зочин 2013-01-28 202.72.247.244

одоо үед хүний мөс муудсан, энэ үед хүн чанар гаргаж тууштай үнэн ч байгаа нь сайн, монгол хүн монголоо өмөөрч байна,сайн шударга зөв юм ярьдаг зөв, Тэмүүжинг хүйтэн цустай гэж үнэн юм хэлсэн

Avatar

zochin 2013-01-28 93.1.86.98

Sain nohoi chig unench ym daa huurhii

Avatar

2013-01-28 122.201.18.137

garig anduurtsan gar

Avatar

zochin 2013-01-28 203.91.117.4

Nyamdorj gishuun yamarch gishuun bai bugd yag l mafiin nuluutei humuus shig aimar boltson yag uls orond iim yum hiisen ingej shinechilj tuuhend uldsen geh yu ch bhgui turd bgaad l bdag ideed l bdag

Avatar

2013-01-28 122.201.19.68

Huvi huniih ni huvid sain medehgui ym. Yvuurgui bhuniig l omgoolood guiged baigaa ym daa.

Avatar

2013-01-28 202.61.97.16

Yagaad yum hiij bgaa negnee ingej bdag yum huuli batlah estoi 76-iin taliin ard tumen olj harahgui l bgaashdee

Avatar

2013-01-28 202.131.238.114

зүгээр зайлдаа муу аалз

Avatar

2013-01-28 58.121.142.91

Iiml hun heregtei bolohoos yu ch hiideggui suudal buglusun gishuud zunduu bainashuudee tedniigee shuumjleed muulaach ym hiigeed ywaa negniigee doosh ni ungaah geedl eldweer muulaad baihiin er ni unshaad baisan chin hedhen nuhur l zahialgaar ingej bichdeg ym shig sanagdchihlaa lol gej

Avatar

шууданч 2013-01-28 202.21.105.1

намбар уан баас

Avatar

шууданч 2013-01-28 202.21.105.1

намбар уаны баас

Avatar

мйнйый 2013-01-28 202.126.91.38

ууг нь их тууштай залуу юм энхбаярын төлөө бус эх орныхоо төлөө энэ зангаа ашигласан бол зүгээр байж дээ

Avatar

2013-01-28 202.179.30.211

арчаагүй хөлсний сэтгэгдэл бичсэн хүмүүс ичиж амъдар

Avatar

2013-01-28 202.179.30.211

арчаагүй хөлсний сэтгэгдэл бичсэн хүмүүс ичиж амъдар

Avatar

Zochin 2013-01-28 58.121.142.91

Ehe muulaad baigaa nuhduud hen negnii gar hul bolj ywdag nowshnuud baih tuushtail hun baina ene chigeeree ywaarai hezee neg tsagt zorisondoo hureh baih amjilt husie

Avatar

2013-01-28 202.131.231.242

Gaigui bolovsroltoi zovlon ix uzsen yum bna shdee yaxaaraa ochich ex ornoosoo urvasan xuniig uxen xatan xamgaalaad baidag yum bdee Esvel Enxbayar delxiig avaad ogchixoor tiim ix mungu ugchixsun yum bolvuu

Avatar

2013-01-28 203.91.117.4

JOOMNII BAASAN HUU

Avatar

муухай юмаа 2013-01-28 124.158.91.83

тэгсэн чинь нөгөө энхбаяр нь жоом Баасанхүү гэдэг хоч өгсөн гээ биздээ өмнөөс нь аймаар гомдож байна шүү.зүтгэсэн үхрийн зүрхийг сугална гэдэг шиг муухай хүн юмаа

Avatar

Zochin 2013-01-28 202.179.23.72

Medlegtei, zorigtoi zaluu. Shine ueiin zaluu uls turch iimerhuu l baih ystoi doo ug ni.

Avatar

2013-01-28 203.91.112.12

joom

Avatar

Zochin 2013-01-28 202.55.191.35

Joom huu genee

Avatar

Zochin 2013-01-28 202.55.191.35

Joom huu genee

Avatar

aagii 2013-01-28 202.55.191.35

zailaa enhayartai niilj ih yum hiisen bhaa

Avatar

2013-01-28 150.59.246.248

JOOM

Avatar

f 2013-01-28 202.131.227.211

Яасан хүү гэнээ?

Avatar

2013-01-28 203.91.117.4

BAASAAN

Avatar

2013-01-28 202.179.11.107

ìýäëýã áîëîâñðîë ºíäºðòýé çºâ õ¿ì¿¿æèëòýé ÷àäâàðëàã çàëóó. ¯íýíèé òºëºº äóóãàðäàã,äàé÷èí õ¿¿ ø¿¿.èéì ë õ¿í ìîíãîëä îëîí áàéâàë ìîíãîë îðîí õóðäàí õºãæèíº. Ä¿¿äýý àìæèëò õ¿ñýå

Avatar

2013-01-28 202.55.183.178

Ёоо ***** минь улайчлаа. Арай ч ийм баасаан хүүхдүүд монголыг хөгжүүлэхгүй байхаа.

Avatar

2013-01-28 182.160.0.206

Baasahnuu chi yadaj ehleed oortoo, ooriihoo itgel unemshild unench bai. Hen neg hulgaichiin tuluu ooriigoo hun bish bolgoj bna

Avatar

2013-01-28 182.160.0.206

***** doloogch muu *****

Avatar

2013-01-28 182.160.10.104

Joom moomooroo duuduulan Enhbayariin tuluu uheldeh yamar hereg baina. Zaluu hun uuriinheeree baij, chadvaraa nemegduuleh, huuliin tusluud deer ultai suuritai ajillaj usuj undiih heregtei dee. Tegej gemee ni Nyamdorj, Temuuhin nariinhaa zindaand hurne.

Avatar

2013-01-28 202.21.111.43

ene xvniig bi omgoologchiikh ni xuvid medne medleg chadvar muutai l bsan odoo ch xugatsaa neleed yavaad gaigvi bolson bj bolokh yum gexdee l ………….

Avatar

2013-01-28 203.169.52.106

Enhbayariig tahin shutegch. Ichih bulchirhai bhgui .kkk

Avatar

bb 2013-01-28 202.21.113.138

shhhhh ard tumnii toloo ulsiin ih hurald orsiimuu enhbayariin toloo ih hurald orsiimuu bolimoor yumaa enh \bayar mongoliin buh ard tumentei tentsheer hun yumuu haashaa yum owoo ih yum ogson yum bhdaa zauu hun baij yasan ch orowdoltei amidardag yum dee gol ajilaa hiimeer yum

Avatar

2013-01-28 202.9.47.129

joom baasanhuu odoo bolio oporiigoo bitgii magt

Avatar

kkkkkkkk 2013-01-28 202.179.11.122

za zailaa

Avatar

2013-01-28 202.21.106.72

hun bur ooriinhoo bie, setgel, chadvaraa uneleh heregtei. ooriigoo uneldeggui hun, hen ch bish boldog yum daa. biee unelj bolohgui genee, ene deer bichsen baagii. yamar usan teneg gar vee. ooriigoo unelhgui yah ve dee.

Avatar

s 2013-01-28 202.21.106.73

harn ch baasanhuugiin ner hund osoj bgaa shuu. bayr hurgie amjilt husie baasanhuud.

Avatar

2013-01-28 182.160.55.36

Ýíõáàÿðûí áààñàí õ¿ì¿¿ñèéí íýã.Ýíõáàÿðûí îëîí õýðýã ñºõºãäºõººð æèíõýíý Áààñààð õèéñýí õ¿í ãýäýã ÷èíü òîäîðõîé áîëíî äîî.

Avatar

2013-01-28 124.158.92.7

sonin herguud deer ajillaj baisan bas udirdlagiin akademid bagshildag gedeg chin UIH-d suuj baigaa naimaachidaas deer l yum bna

Avatar

2013-01-28 124.158.92.7

sonin herguud deer ajillaj baisan bas udirdlagiin akademid bagshildag gedeg chin UIH-d suuj baigaa naimaachidaas deer l yum bna

Avatar

2013-01-28 202.170.81.10

Academy-d bagshlah ch gej dee, dadlagajigch bagshaar ajild orood baij baigaad ajil tasalsan tul, bas sonsogcdiin gomdloor ajlaas husuulj bsan yum. Ex-said J.Amarsanaa tegehed n tenhmiin erhlegch baij, naad Baadaghuug chin ajlaas halj bsan yum

Avatar

unen 2013-01-28 183.81.171.102

1 hunii gishuun shdee ene chin zailuul yarijil baig dee chaavaas

Avatar

oyun 2013-01-28 203.160.55.44

ehleed zuw yrij surmaar yumaa tegeed hereldej sain sursan hun bna lee tolgoi n heruuleer duuren medleg dutmag sanagdsan Enhbayriin neriig barij bgaad ih hurald suuchihsan owoo suuheetei er gej bodoj bna mongoliin toloo heregtei yum hiih n yu l boldoo saihan hereldej bgaad l 4 jiliig unguuruunu duu Temuujin saidiin yu hiih geed bgaag oilgoh ch ugui oilgoh uhaan ch hurehgui hun

Avatar

УИХ-д арай бишээ 2013-01-28 202.131.230.122

нэр нүүр олж авах бүх зүйлд хутгалдсан, түүний төлөө ч УИХ-д орж чадсан, ер нь бол гудамжны тэмцэгч-өмгөөлөгч шиг хүн санагддаг

Avatar

2013-01-28 202.170.69.227

bi lav tegej boddogui 76 exees garaxdaa l gishuun baigaagui shuu dee yag basanxuu shig exlej baisan MGL-n togsox yostoi surguuliig togsoj yag 76 zamaar yavj baina xarin tuuniig zov buruu yavsniig tsag xugtsaal xaruulna amjilt xuse temuujin yag ingej l garch irsen

Avatar

2013-01-28 202.131.226.166

Чадвартай сайн залуу. Хуулиа мэддэг, дуугарж чаддаг ийм залуучууд л УИХ-д байх ёстой юм.

Avatar

2013-01-28 203.91.112.146

kk hoorhii amitan neg l yumand itgel uneshiltei bolchood bgaa yum daa ter ni enhbayariig dagval am tosdonono geed kk chaavaas daa ochij ochij avilach shuu

Avatar

2013-01-28 203.194.116.16

yamar saindaa l baasan huu baihavdee.. baasan avgai baasan huu geed dandaa dutuu turtsun saataltai humuus… ter jalgandaa ochij hevtee bandiaa

Avatar

Zochin 2013-01-28 202.179.18.14

Tegeed nuguu Enhbayr ni joom baasanhuu gej haritsadag gee bizdee urubdultei ch yumdaa

Avatar

2013-01-28 150.59.246.248

joom

Avatar

ДОРЖ 2013-01-28 202.131.230.218

Залуу хүн, бүр эр хүн биеэ үнэлэх муухай. Миний дүү оройтоогүй дээрээ больж үз. Хамаг ард түмний дунд наад нэр хүнд чинь үнсэнд хаясан шалз мэт болчихож.

Avatar

hehe 2013-01-28 203.241.247.100

ergyy ats

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж