А.С. Мишарин Монголын бизнесийнхэнтэй уулзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

А.С. Мишарин Монголын бизнесийнхэнтэй уулзаж байна

ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч А.С.Мишарин манай оронд хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр хамт яваа багийнхантайгаа яг одоо Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зочилж байна. Айлчлалын багт хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнд машин механизм, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан, барилга, эрчим хүч, банк, аялал жуулчлалын салбарын төлөөлөл багтжээ.
Хурлыг нээж МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл үг хэлж, Свердловск мужийн эдийн засгийн боломжын талаар ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч Александр Сергеевич Мишарин илтгэл тавив.
Тэд 13.00 цагт гурвсан салбарын дугуй ширээний уулзалт хийх ба ганцаарчилсан уулзалтууд ч хийхээр төлөвлөжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж