Тендерт ялсан компанийг унагадаг мафийн сvлжээ байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Тендерт ялсан компанийг унагадаг мафийн сvлжээ байна

УИХ-ын чуулганы индэр дээрээс нэгэн ноцтой явдлын талаар саяхан мэдээлэв. УИХ-ын гишvvн Ц.Шинэбаяр нутгийнх нь "Жараахайн булаг" компанид тохиолдсон явдлыг гишvvдийн сонорт хvргэсэн нь Тєрийн ордныг нэг хэсэгтээ шуугиуллаа.

Аливаа тендерт орон нутгийн компани ялсан талаар тэр бvр мэдээлэл сонсогддоггvй. Тэгвэл єнгєрєгч оны аравдугаар сард "Дулааны III цахилгаан станц" тєрийн ємчит хувьцаат компаниас зарласан тээрмийн ган бємбєлєг нийлvvлэх тендерт Дорнодын "Жараахайн булаг" компани ялсан нь тендерт оролцогчдын шарыг малтсан явдал болов. Тус компанийн захирал Г.Гэлэгжаргал битvvхэндээ баярлан, ханцуй шамлан ажилдаа оржээ. Дулааны III цахилгаан станцтай 340/09 тоот Бараа худалдах худалдан авах гэрээ байгуулсан "Жараахайн булаг" компани vvнээс нэг сарын ємнє "Агро-Трэйд импекс" компанитай Бvтээгдэхvvн хуваах гэрээ байгуулжээ. Єєрєєр хэлбэл, тендерт хамтарч оролцсон гэсэн vг бєгєєд ашгаа 30,70-ын харьцаатайгаар хуваана гэж тохиролцсон аж. "Агро-Трэйд импекс"-ийнхэн уг тєсєлд 42 сая 240 мянган тєгрєгийн хєрєнгє оруулалт хийв. Тэгтэл алдарт А хvрээний H1/N1 томуу гарч, орон нутагт хорио цээрийн дэглэм vйлчилж эхэлснээр тєрєл бvрийн барааны тээвэрлэлт зогсов. Vvнийг дагаад "Жараахайн булаг"-ийн vйлдвэрлэсэн ган бємбєлгvvд ч тvгжрэлд оров. "Гэрээ байгуулснаас хойш 55 хоногийн дотор нийлvvлэх ёстой" гэсэн гэрээний заалтын хугацаа єнгєрсєн арванхоёрдугаар сарын 17-нд дуусах байлаа. Гэтэл vvнээс хэд хоногийн ємнє дулааны III цахилгаан станцаас гэрээг цуцалсан тухай албан тоот ирvvлжээ.

Шалтгааныг нь хєєж vзвэл vнэхээр сонирхолтой баримт гарч ирэв. Гэрээний хугацаа дуусах болоогvй байхад тус станцын Хангамжийн хэлтсийн дарга Є.Пvрэвбаатар ОХУ-ын Гурьевскийн тємєрлєгийн vйлдвэрээс ган бємбєлєг авах талаар аль хэдийнэ гэрээ хийчихсэн байсан гэвэл яах вэ. Тухайн vед "Жараахайн булаг"-ийн саатал давагдашгvй хvчин зvйл гэдэг ангилалд яах аргагvй багтах ёстой байсан. Тэгтэл хєрєнгєє оруулсан "Агро-Трэйд импекс" компани нэгэнт ашиг хvртэх ёстой учир гарсан vр дагаврыг хамт vvрэх учиртай байтал Бvтээгдэхvvн хуваах гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдэн мєнгєє эргvvлж авахыг хvсэв. Хvнд байдалд орсон Г.Гэлэгжаргал оруулсан хєрєнгийг нь эргvvлж тєлнє гэдгээ хэлэхээр тус компани дээр очжээ. Тухайн vед тvvнийг "Агро-Трэйд импекс" компанийн захирал н.Тємєрхуяг, юу хийдэг нь мэдэгдэхгvй Дvгэрээ гэгч, мєн "Агро-Трэйд импекс" компанийн хєрєнгє оруулагч, Шударга єрсєлдєєн, хэрэглэгчиин тєлєє газрын Хэрэглэгчиин эрхийн газрын дарга Ж.Эрдэнэцогт нар хvлээн авч уулзжээ. Ж.Эрдэнэцогт нь Тэргvvн шадар сайд Н.Алтанхуягийн зєвлєхєєр нэг хэсэг ажилласан хvн. Харин энэхvv уулзалтын vеэр Ж.Эрдэнэцогт "ална, устгана" гэсэн vгсээр Г.Гэлэгжаргалыг дарамталж, Бvтээгдэхvvн хуваах гэрээг Зээлийн гэрээ болгон хvчээр єєрчилж тэр дор нь нотариатаар батлуулжээ. Г.Гэлэгжаргалыг уг гэрээний саналыг зєвшєєрєхгvй гэхэд Ж.Эрдэнэцогт сандал, ширээгээ цохиж, єшигчин "Чамайг ална шvv. Чамайг алахад Монголын цагдаа, хууль надад vйлчлэхгvй. Бид тэднээс чинь дээгvvр ажиллана" хэмээгээд єглєє 10.00 цагаас оройн 17.30 цаг хvртэл єрєєндєє хорьжээ.
Vvнээс хойш гурван залуу тvvнийг машинд суулгаад vл таних нэгэн газрын хонгилд аваачиж хорьсон аж. Шєнє дунд тvvн дээр хоёр хvн ирж, архи, пиво уунгаа "Ах хvv, боссуудад мєнгєє хурдан єгєєрэй. Єгч чадахгvй бол vр хvvхэдтэй чинь ярина шvv. Охин хvvхэдтэй бол асуудал улам л хvндэрнэ гэж мэд. Цагдаад мэдэгдвэл ална шvv" гэхчилэн дарамталжээ. Ингээд маргааш нь "100 мянган тєгрєг олж ир" гэхээр нь Г.Гэлэгжаргал дvv Гэрэлтуяа руугаа ярьжээ. Харин дvv нь мєнгє єгєх нэрийдлээр цагдаа нарыг дагуулж ирснээр тvvнийг аварсан байна. Гэвч хэрэг явдал улам л ээдрээтэй болов.
Г.Гэлэгжаргал хэрэг болсон газрын харьяаллаар Баянгол дvvргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргатал эрvvгийн хэрэг vvсгэх нь битгий хэл тvvний хэргийг хэрэгсэхгvй болгожээ. Тэгэхээр нь мань хvн судалж байгаад хохироосон талын харьяалал болох Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтэст гомдлоо гаргасан аж. Гэтэл бас л тоосонгvй. Оросын алдарт яруу найрагч В.Маяковскийн "Миний цагдаа намайг хамгаална" гэдэгт Г.Гэлэгжаргал итгэж байв. Гэтэл хамгаалах нь бvv хэл, одоог хvртэл энэ асуудлыг шийдэх хvсэлгvй байгаа аж. Харин єєрийнх нь тойрогт vйл ажиллагаа явуулдаг компани учраас Ц.Шинэбаяр гишvvн vvнийг анхааралдаа авч чуулганы индэр дээрээс мэдээлсэн нь тэр. Гишvvн Хууль зvй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Хууль зvйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт уг хэргийг шалгаж єгєх хvсэлт тавьсан боловч одоогоор хариу ирvvлээгvй байна. Энэ хэргийн талаар тvvнээс тодруулахад "Цагдаа, шvvхийн байгууллага ингэж ажлаа явуулж байгаа нь арай хэтэрч байна. Монгол Улсад хvн барьцаалсан хэрэг гараад байхад анхаарлаа хандуулахгvй яаж чадаж байна вэ" хэмээн бухимдсан юм. Харин "Жараахайн булаг" компанийн захирал Г.Гэлэгжаргалаас болсон явдлын талаар тодруулах гэтэл мэдээлэл єгєхєєс татгалзав. Тvvний хоолойны єнгєєс одоо хvртэл дарамтад байдаг гэдгийг мэдэрснийг энд онцлон дурьдах нь зvйтэй.
Угаас тендер бол луйврын vvр, уурхай гэдгийг хvн бvр мэддэг болж. Харин албан бус зарим эх сурвалжийн нотолж буйгаар, тендерт ялсан компанийг унагадаг мафи оршин тогтноод удаж байгаа гэх. Тэр мафийн нэг нь дээрх нєхдvvд аж. Цагдаа, шvvхийн байгууллагаас дээгvvр ажилладаг гэдэг vг нь ч vvнийг батална. Тэд тендерт ялсан компанийн гэрээг ойролцоогоор сарын дараа цуцалж дундаас нь ашиг олдог аж. Ялангуяа орон нутгийн компани байвал бvр ч ашигтай. Дарамтлахад хэл, ам гаргахгvй учраас тэр. Харин хуулийн байгууллагууд vvнд анхаарлаа хандуулахгvй байгаагийн учир юу вэ. Тэд ч гэсэн хэн нэгний дарамтад байдаг нь энэ явдлаас тод харагдаж байна. Миний цагдаа намайг хамгаалахгvй юм байна гэдгийг "Жараахайн булаг"-ийн тvvхээс мэдэрлээ. Илэрсэн нь энэ компани боловч энэ маягаар хохирсон компани олон байдгийг ч эх сурвалжууд нотолж байна. Энэ удаад УИХ-ын чуулган дээр дурьдагдсан компанийг онцоллоо. Гэхдээ энэ сэдвийг орхилгvй, нэхэн сурвалжлах болно.

Б.Уянга
Зохиогчийн эрх:
 “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж