Хороодын Засаг дарга нараа сонгожээ

Хуучирсан мэдээ: 2013.01.28-нд нийтлэгдсэн

Хороодын Засаг дарга нараа сонгожээ

Чингэлтэй дүүргийн 19 хорооны Иргэдийн нийтийн хурал энэ сарын 25-нд хуралдаж, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хороодын Засаг дарга нараа сонгожээ.

Хороодын Иргэдийн нийтийн энэ удаагийн хурал тухайн хороодын иргэд идэвхтэй оролцож, хороогоо хөгжүүлэх, иргэдийн амьдрал, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр санал шүүмжлэлээ илэрхийлсэн байна. Хурлаар Иргэдийн нийтийн хурлын дарга болон хорооны Засаг даргын сонгуульд нэг хороонд 3-8 хүнийг нэр дэвшүүлэн дарга нараа сонгожээ. Хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар бүгд МАН-аас сонгогдсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж