’’Тєрийн банк’’-ийг ’’авслах’’ бэлтгэлээ базааж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

’’Тєрийн банк’’-ийг ’’авслах’’ бэлтгэлээ базааж байна

Аливаа улсын тєв банк арилжааны банкуудаа тєрєхєєс эхлээд "авс"-нд орох хvртэлх хувь заяаг бvхлээр нь хариуцдаг гэдэг. Салбарынханд нь бол танил хэллэг байх. Энэ л жамаар Монголын тєр "Зоос"-ын зvсийг хувиргаж, асрамжид авчихаад одоо хувьчлалд зэхэж байна. Хэдийгээр ирэх есдvгээр сараас нааш хувьчлахгvй гэсэн сураг ажиг буй ч тvvнд санаархагчид битvvхэн яаравчилсаар байгаа нь ойлгомжтой. Юутай ч эхний алхам болох тєрийн ємчид бvртгэх ажиллагаа амжилттай болж энэ сарын 13-нд "Тєрийн банк" ХХК-ийг 28 тэрбум тєгрєгийн дvрмийн сантайгаар тєрийн ємчийн бvртгэлд бvртгэхээр шийдвэрлэжээ. Харин хувьчлал чухам хэзээ болох бол гэдэг талаар Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугараас лавлахад "УИХ, Засгийн газрын шийдвэр гарч байж хувьчлах ажиллагаа эхэлдэг. Тийм болохоор одоогоор Тєрийн банкийг хувьчлах талаар гарч байгаа аливаа мэдээлэл худлаа гэдгийг ойлгох хэрэгтэй" гэсэн хариулт єглєє.
Тєрийн банкийг хувьчлах асуудалд дахиад л Ховдынхон "сэжиглэгдэж" буй. Дахиад л гэсний учир нь тэд ємнє нь "Хадгаламж"-ийг хувьчлахад хамгийн тvрvvнд хардагдаж байсан юм. Тухайн vед УИХ-ын дарга бус, эгэл гишvvн байсан Д.Дэмбэрэл 2007 оны хоёрдугаар сарын 23-ны єдєр хэвлэлд єгсєн ярилцлагадаа "Ховдынхон гээд байх шаардлагагvй. Энэ асуудалд холбогдохыг ч хvсэхгvй байна" хэмээж байсан. Тэр vед дvрмийн сан нь арваад тэрбум тєгрєгт чадан ядан хvрч байсан бол эдvгээ "Жаст"-ынханд очсоноор єнгєрсєн гуравдугаар сарын байдлаар л гэхэд 60 тэрбум тєгрєгт хvрээд байгаа. Дээр нь "Монгол шуудан" банктай нэгдсэн гээд бодохоор ямар ч байсан сайн vр дvнд хvрчээ. Харин Тєрийн банкны хувьд арав гаруй тэрбум тєгрєгийн алдагдалтай ажиллаж, дээр нь єєрийн алдагдал нь 40 тэрбумд хvрээд байх vед "Тєрийн ємнєєс хяналтдаа авлаа" гээд "Анод"-оос ялгавартай хандаж єєд татахыг хичээсэн. Дараа нь єндєр цалинтай менежментийн багаар удирдуулсан. Татвар тєлєгчдийн халааснаас 100 тэрбум гаруй тєгрєгєєр тэтгvvлсэн. Харин хувьчлах мєчид нь хамгийн тvрvvнд гар сарвайсан хvмvvсийн тоонд Засгийн газрын нєлєє бvхий нэгэн сайдын нэр цохиж яваа. Гэхдээ тэр нь Ховдынх биш л дээ. Тиймээс дээрх сайдын лобби Ховдын бvлэглэлийн дэргэд юу ч биш. Ховдоос УИХ-ын дарга "болсон" Д.Дэмбэрэл нарын нэр цохиж яваа ч бага гарынхан тэднээс єрсч ажиллаад байна. Мєн Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж єєрєє санаархаж байгаа гэх эх сурвалж ч бий.
Ямартай ч 28 тэрбум тєгрєгийн дvрмийн сантай Тєрийн банкхэн нэгэнд очиж таарна. Авсан хvн нь арван тамаа эдэлж таарна. Монголын тєр маш муу банкир гэдгээ удаа дараа харуулсан. Vvнийг зєвхєн МАХН-тай ч холбож тайлбарлах хэрэггvй. Ардчиллынхан тєрийн толгойд гарч, тєв банкийг хvртэл гартаа авсан тэр он жилvvдэд ардчиллынхны чанаргvй єр, зээлийн асуудал цадигаа алдаж, эцэст нь "Ард", ХОТШ, "Сэргээн босголт" зэрэг долоон банк хаалгаа барьсан. Vvний vр дvнд жам ёсоор томоохон зээлдэгчид л хожсон. МАХН тєр барьсан єнгєрсєн цаг vед "Хадгаламж" банкны 14.5 тэрбум тєгрєг одоо нэхэгдсэн хэвээр. Дээр нь єнєєгийн "Анод", "Зоос"-ын гунигт тvvх тус намын нэртэй холбоотой чигээрээ хойч vед уншигдана.

Сонгуулиас урьтан аль нэг банкны хувьчлал болж, хэрхэн хувьчилсан vр дvн нь сонгуулийн сурталчилгааны vеэр єгєєш болдог vйл явц энэ удаад мєн л давтагдах бололтой. Хэдийгээр єнєєдрийн байдлаар хамтарсан Засгийн газар гэдэг цаасан малгай ємссєн нєхєд vзэл бодол, ємч хєрєнгє бvх талаар нэгдээд байгаа ч сонгууль болдгоороо болно. Тэр цагт Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж нарын хэн нь буруудахыг хэлж мэдэхгvй юм. Ямар ч байсан хоёрын хоёр банкийг "нvд аниулчихаад" байхад 2012 оны сонгууль тvvгээр улс тєр хийхгvй гэх баталгаа алга. Тєрийн банкийг байгуулснаар дээрх алдаа засагдахгvй. Vе, vе Засгийн газрын бондоор тэтгээд байгааг нь эс тооцвол Монголын тєр банкаар мэргэшээд хол явахгvй нь харагдаж байна. Гэвч шунал нь хаачих вэ. Саяхнаас хэл ам татлаад байгаа "Банкны дэд бvтцийг єєрчлєх, дахин хєрєнгєжvvлэх" тєлєвлєгєєнд нь арилжааны банкуудаас дvрмийн сангаа нэмж чадахгvй байгааг нь тєр тvр зуур єєрийн мэдэлд аваад дараа нь дуудлага худалдаагаар зарах санал, санаачилга гаргасан нь ч "тєрийн шунал"-ын нэг хэлбэр юм. Тєрийн удаа дараагийн муу менежментээс "Тєрийн юм vнэгvй" гэсэн хэлц бий болж, тэнд ажиллагсад ханатлаа идэж аваад хувьчлалд хоосон данс шилжvvлдэг болоод байгаа. Тиймээс тєр "Тєрийн банк"-ийг тєрvvлсэн, одоо "авслахад" бэлтгэж байгаа нь тvвэггvй ойлгогдох биз ээ.

У.Оргилмаа
Зохиогчийн эрх:
“Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж