Оюутнууд Туул голыг цэвэрлэжээ | News.MN

Оюутнууд Туул голыг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Оюутнууд Туул голыг цэвэрлэжээ

Зайсан толгой буюу та бидний хэл заншсанаар Танктай хөшөөний өмнөх талбайд өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр өнгө үзэмжтэй байлгахад өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн оюутан залуусын өдөрлөг боллоо. Оюутнууд энэ өдөр Маршалын гүүрнээс Зайсан толгойн зүү ам хүртэл Туул голын дагуух ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэжээ. Цаашид ч энэ үйл ажиллагааг бусаддаа уриалан сар тутам зохион байгуулахаар болсон гэнэ. Иргэдийн ухамсар нийгмийн идэвхийг дээшлүүлэх, зөв соёлтой аж төрөх ухааныг нийтэд таниулах зорилготой болсон энэхүү үйл ажиллагааг “Хөгжилтэйгээр хотоо өөрчилцгөөе” төслийн хүрээнд Туул голоо хайрлацгаая тусч өдөрлөг нэртэйгээр зохион байгуулжээ. Их дээд  сургуулиудын оюутан залуусыг нэгтгэсэн Хөгжилтэйгээр хотоо өөрчилцгөөе аян нь нийслэлийн засаг даргын 2008 оны захирамжын дагуу жилд дөрвөн удаа 25 мянга гаруй гишүүд хамруулсан байна. Энэ удаагийн аян улс орон, нийгэм, ард түмний амьдралд бодитойгоор тулгамдаад байгаа байгаль орчин, ундны усны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд нэмэр тус болоход чиглэгдэж буйгаараа онцлогтой болжээ.
Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж