Exxon хамгийн үнэтэй компани болов

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Exxon хамгийн үнэтэй компани болов

Exxon компанийн хувьцааны үнэ өнгөрч буй долоо хоногийн сүүлийн арилжаагаар 0,2 хувиар өсөн нэг хувьцааны үнэ 91,51 ам.доллар хүрэв. Ийнхүү компанийн хөрөнгөжилт 417 тэрбум доллар боллоо.

Америкийн нефть, байгалийн хийн Exxon Mobil корпораци дэлхийн хамгийн үнэтэй компани нэрээ өнгөрсөн баасан гарит технологийн аварга Apple компаниас эргүүлэн авлаа хэмээн Dow Jones мэдээлжээ.

Анх удаагаа Apple-ийн бүх хувьцааны өнөөгийн зах зээлийн үнэлгээний нийлбэр дүн 2011 оны намар  Exxon  компанийн үзүүлэлтийг давсан байв.

Exxon компанийн хувьцааны үнэ өнгөрч буй долоо хоногийн сүүлийн баасан гаригийн арилжаагаар 0,2 хувиар өсөн нэг хувьцааны үнэ 91,51 ам.доллар хүрэв. Ийнхүү компанийн хөрөнгөжилт 417 тэрбум доллар болжээ. Харин  Apple-ийн үнэт цаас 1,9 хувиа алдсанаас хувьцаа тус бүрийн үнэ нь 441,78 доллар болоод компанийн нийт хөрөнгөжилт 415 тэрбум доллар болсон байна.

Apple хувьцааны үнэ сүүлийн үед тогтмол бууж, өнгөрсөн жилийн есдүгээр сард байсан нэг хувьцааны 702,1 доллараас одоо 37 хувиар багасчээ. Хөрөнгө оруулагч нарт таагүй сэтгэгдэл төрүүлсэн санхүүгийн тайлан болон зах зээлд шинэлэг бүтээгдэхүүнээ тогтмол гаргаж чадахгүй байгаа зэргээс Apple-ийн үнэт цаас үнэ цэнээ алдаж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж