Драгонд “Иргэдэд үйлчлэх төв” нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Драгонд “Иргэдэд үйлчлэх төв” нээгдлээ

Өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн Драгон авто вокзалд “Иргэдэд үйлчдэх төв”-ийг нээжээ. Хууль зүйн яамнаас санаачилсан “Олон нийт, цагдаа хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эл төвийг нээсэн байна.  “Иргэдэд үйлчдэх төв” нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвтэй 24 цагийн турш холбоотой ажиллах бөгөөд дотроо камерын системээр тоноглогджээ. Өнгөрсөн оны сүүлчээр Улаанбаатар хотын төв хэсэгт буюу нийслэлийн 45 дугаар сургуульд анх байгуулж байсан бол тун удахгүй Баянзүрх дүүргийн Амгаланд уг төвийг байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Иргэд гэмт хэрэг зөрчлийн болон яаралтай тусламжийн мэдээг уг төвөөр дамжуулан түргэн шуурхай хүргэх боломжтой юм байна.

Д.ЦЭЦЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж