Сүхбаатар дүүргийн /СБД/ МАН-ын хорооны хурал өнгөрсөн баасан гаригт /2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр/ Тусгаар тогтнолын ордонд болж, даргаараа Г.Төмөрбаатарыг сонголоо. Дүүргийн намын хороог удирдаж байсан Б.Баярмагнай нар албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан байна. Г.Төмөрбаатар өмнө нь Дүүргийн намын хороо, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Мөн хуралдаанаас тэргүүлэгч гишүүдээс гадна намын хорооны дэд даргаар Н.Батхуяг, Б.Батзориг, Ч.Мөнхбат нарыг сонголоо.
СБД-ийн МАН-ын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Сү.Батболд нээж үг хэлсэн бөгөөд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил, Д.Цогбаатар нар оролцжээ. Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид өмнө нь хуралдан СБД-ийн МАН-ын хорооны даргад Г.Төмөрбаатар, Д.Мөнхбат нарыг нэр дэвшүүлэх тухай ярилцан Г.Төмөрбаатарыг дүүргийн намын хорооны хуралд санал болгосон байна гэж СБД-ийн намын хорооноос мэдээллээ.
Б.ЭНХ