Суэцад жагсагчид цагдаагийн байрыг шатаан хөлөг онгоцуудыг буудаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Суэцад жагсагчид цагдаагийн байрыг шатаан хөлөг онгоцуудыг буудаж байна

Египетийн Суэц хотод үймээнтэй байгаагаас цэрэг оруулсан ч жагсагчид цагдаагийн хэсгүүдийг эзлэн авсан байв. Орон нутгийн The Egypt Independent сонинд өгүүлснээр тэд цагдаагийн хэсгүүдээс хоригдлуудыг суллаад цагдаагийн зэр зэвсгийг эзлэн авсан байв. Дараа нь тэд эдгээр байруудыг галдан шатаажээ.

Фото: Reuters

Бямба гаригт үл таних хүмүүс боомтын захиргааны районд хүчнийхэнтэй буудалцаж, Сэуцийн сувгаар өнгөрч байсан хөлөг онгоцуудыг автоматаар бууджээ. Израилийн Хайфа хотоос явж байсан Грекийн гатлагч онгоц хүртэл тэдний галд өртсөн байв.

Энэ үеэр Египетийн Батлан хамгаалах Үндэсний зөвлөл яаралтай хуралдан эсэргүүцэгч олон түмнээ засаг төртэй хэлэлцээрт орохыг уриалсан байна. Яриа хэлцэл хийгдэхгүй бол Зөвлөл бүс нутгуудад онц байдал тогтоохыг сануулжээ.

Өнгөрсөн баасан гаригт Египтэд “Нэгдүгээр сарын 25-ны хувьсгал”-ын хоёр жилийн ойг тэмдэглэж, эмх замбраагүй байдал бараг бүх том хотуудад гарчээ. Суэцад цагдаагийнхантай хийсэн мөргөлдөөний улмаас есөн хүн алагдсан байв.

Эдгээр үймээн самуун нь хөлбөмбөгийн хорхойтнуудын үймээний хэргийн буруутан 21 хүнд цаазаар авах ял өгсөнтэй холбоотой  өрнөж байна. Энэ удаагийн үймээн самуунаар амь үрэгдэгсдийн тоо одоо наад зах нь 36 хүн болсноос гадна хэдэн зуун хүн шархаджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж