Земан 55,8 хувийн санал авч, түүний өрсөлдөгч бөгөөд ерөнхий сайдын орлогч, Чехийн Гадаад хэргийн сайд, ван цолтой Карел Шварценберг 44,2 хувийн дэмжлэг авлаа. Шинжээчид өрсөлдөгч нарын хоороны 10 хувийн зөрөө нь Земанд сонгуульд ялснаа зарлах боломжийг өглөө гэжээ. Тэдний хэлсэнчлэн Земан өөрийн ялалтаа зарлав.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт Чехэд энэ сарын эхээр болж өнгөрсөн юм. Түүний дүнгээр Земан 24,27 хувь, Шварценберг 23,25 хувийн саналтайгаар дараагийн шатанд өрсөлдөхөөр үлдсэн байлаа.
Орон нутгийн улс төр судлаачид Шварценбергийн шалгаралтыг “улс төрийн онцгой сенсаац” гэж нэрлэсэн байв. Тэрээр олон нийтийн санал асуулгаар 4-5-д байнга шалгарч иржээ. Чехийн өнөөгийн сонгууль нь ерөнхийлөгчөө шууд сонгосон анхных нь болж байна. Өмнө нь парламент ерөнхийлөгчийг сонгодог байлаа.