Киночдын ашиг орлого нээлттэй болно

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Киночдын ашиг орлого нээлттэй болно

Монголын киночид өнгөрөгч оны сүүлчээр ШӨХТГ-ын дарга О.Магнайд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд киночдын эрх ашгийг зөрчиж байна хэмээн шалгаж өгөхийг хүссэн байна.

Ийнхүү үзэх болсон нь Монгол кинонуудыг эдгээр театруудад гаргахдаа орлогын 50-60 хувийг авч мөн түүнчлэн аливаа урамшуулалыг киночдын орлогоос авдаг байсантай холбоотой.
Тэгвэл энэ хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Монголын киночид шинэ киноныхоо ашгаас 52-55 хувийг авч, аливаа урамшууллыг кино театр хариуцахаар болсон тухай өнөөдөр мэдээллээ.

ШӨХТГ-ын дарга О.Магнай,
-Энэ нь Монголын кино урлагт томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг хэмээгээд харин үүнийхээ хариуд киночид ашиг орлогынхоо мэдээллийг үзэгчдэд нээлттэй хүргэж байх үүрэг хүлээхээр болсон. Ингэснээр иргэд долоо хоног бүр ямар монгол кино хэдэн төгрөгний ашиг орлого олсон талаарх мэдээллийг авч, ямар кино үзэхээ шийдэх эрхтэй болно гэлээ.

Харин энэ тухай Соёл, спорт, аялал жуулчлал яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил хэлэхдээ,

-Хуучин монгол орон даяар 500 гаруй кино үзвэрийн цэгтэй байсан. Одоо манай яамнаас ядаж сум бүрийн төвд кино үзэх үзвэрийн цэгтэй болгох тал дээр судалгаа хийж байна. Мөн Киноны тухай хууль гаргах тал дээр ажиллаж байна. ШӨХТГ-аас гаргасан уг шийдвэр нь цаг үеэ олсон зөв шийдвэр боллоо гэсэн юм.

А.СҮРЭН

Эх сурвалж: www.urlag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж