
-Дажгүй юм байна. Түгжрэхгүй сайхан л ажлаа амжуулж байна. Боломжийн санагдаж байна. Хот маань тийм том биш юм чинь болохгүй бол нийтийн унаагаар явсан ч болж байна шүү дээ.
Иргэн н.Давааням
-Хөдөлгөөн гайгүй байна. Яг баяр ёслолын өдрөөр бол хэцүү байх. Энгийн өдрүүдэд болох юм биш үү. Баяраар гэвэл хүн бүр л машинтайгаа гарахыг бодно. Энэ зохицуулалт зүгээр санагдаж байна. Харин тэр жолооны хүрдээр хязгаарлана гэдэг нь бүтэхгүй санаа. Анхнаасаа оруулж ирэхийг нь хориглоогүй байж унах эрхийг нь хязгаарлана гэж юу байх вэ.
Иргэн н.Ганбат
-Яах вэ дээ. Болохгүй юм алга. Би өчигдөр гараагүй. Яах вэ, хэцүү нь гэвэл зарим хувь хүний хувьд байгаа байх. Яаралтай чухал ажилтай нэгэн нь хязгаарлуулсан болоод ч тэр үү дургүй л байна. Миний хувьд болохгүй юм алга л байна.
Иргэн н.Эрдэнэбат
-Болно доо. Хязгаарлуулснаас болоод учиргүй хэцүү зүйл тохиолдоно гэж юу байх вэ дээ. Улаанбаатар хотод хагас бүтэн сайнд замын түгжрэл ихтэй шүү дээ. Хотын төвөөр, Шархадны техникийн зах, Нарантуул, 13-р хорооллын тийшээ их түгжээтэй, хотын захууд руугаа гайгүй байдаг. Өнөөдрийн үйлчилж байгаа зохицуулалтыг буруутгах зүйл алга. Тэр жолооны хүрдний зохицуулалтыг бол дэмий гэж боддог.
Иргэн н.Сундуй
-Болвол болохоор л байна. Амралтын өдрүүдэд ачаалал их шүү дээ. Ажлын өдрөөсөө илүү ачаалалтай. Ажлын өдрүүдэд хязгаарлуулсан дугаартай машинууд бүгд гараад ирчихнэ. Хүн бүр амралтын өдрийг ашиглаад гадуур дотуур машин тэргээ гаргадаг. Зөв юм биш үү. Нэг өдөрт машинаа орхиход болохгүй юм алга.
Иргэн н.Бат-Эрдэнэ
-Өнөөдрийн хувьд боломжийн байна. Гэхдээ дараа нь байнга ийм зохицуулалттай байвал хэцүү байх. Яг цагаан сарын урдах ачаалал өндөртэй өдрүүдэд бол тохирсон зохицуулалт санагдлаа. Ер нь долоо хоногийн ажлын өдрүүдэд хоёр хоёр тоогоор хязгаарладаг нь ч үр дүнгээ өгсөн санагддаг. Жолооны хүрдээр хязгаарлана гэдэг бол худлаа байх аа.