
Багшийн хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхолыг дэмжин хөгжүүлэх ажиллагааг дэмжих, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зэрэг нь боловсролын чанарт эерэг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйлс билээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, тэдний онцлог, бусдаас ялгаатай байдлыг нээн илрүүлж, хөгжлийг нь дэмжиж буй багшийн тэргүүн туршлагыг олон нийтийн хүртээл болгох нь багшийн нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэхэд түлхэц болох учиртай. Нөгөөтэйгүүр энэ ажилд хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг татан оролцуулснаар боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн идэвх оролцоог дэмжих, тэдний бүтээлийн чанар, чансаа, үр өгөөжийг сайжруулахад түлхэц өгөхөөс гадна бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, хэвлэл мэдээллийн хамтыг ажиллагааг бэрхжүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
Зорилго
Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж буй багшийн талаарх тэргүүн туршлага бүхий мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан нийтийн хүртээл болгосноор нийгэм дэх багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, боловсролын чанарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах
Зорилт
- Боловсролын салбарт хийгдэж буй чанарын шинэчлэл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлага бүхий багш нарын талаарх сурвалжлага, нийтлэл, ярилцлагын зэрэг бүтээлийг уралдаан зохион байгуулах, шилдэг бүтээлийг шалгаруулах
- Боловсролын бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Шалгарсан бүтээлээр бүтээлийн сан бүрдүүлнэ.
Уралдааны сэдэв
- "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш"
Зохион байгуулалт, хугацаа
Уралдааныг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулна.
Уралдаан зохион байгуулах үе шат
Ажлын хэсэг нь уралдаанд ирсэн бүтээлийг дараах үе шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
Уралдааныг зарлах хугацаа: 2013 оны 01-р сарын 15
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 02 сарын 8
Бүтээлийг шалгаруулах хугацаа: 2013 оны 02-р сарын 11
Шалгарсан бүтээлийг нийтэд зарлана.
Зохион байгуулах Ангилал:
- Телевиз
- Сонин, сэтгүүл
- Веб сайт
- Радио
Шалгуур үзүүлэлт:
а/.Хугацаа: Уралдаанд оролцох бүтээл нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2013 оны 02 сарын 8-ны өдрүүдэд сонин хэвлэл, сайтад нийтлэгдэж, телевизээр цацагдсан байх
б/ Агуулга: Уралдаанд оролцох бүтээл нь олон нийтийн анхаарлыг татсан, нийгмийн сэтгэл зүйд хүрсэн, хүүхэд нэг бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлага, тулгамдсан асуудлыг шийдсэн арга замыг харуулсан асуудлыг хөндсөн байх
Уралдааны сэдвийн хүрээнд тодорхой асуудлыг олны анхаарлыг татах, нийгмийн сэтгэлзүйд хүрч, зан үйлд болон шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээнд хөндсөн байх.
в/ Бүтээлийн хэмжээ:
Телевизийн бүтээл: үргэлжлэх хугацаа 10-30 минут байх.
Сонин хэвлэлийн бүтээл: А2 форматын 1/4-1/2 талбайд багтаасан байх/
Сэтгүүл зүйн төрөл зүйл:
Товч мэдээнээс бусад бүх төрөл зүйл байж болно
д/ Сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур:
Баримт судалгаанд тулгуурласан, тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан, дүрс, графикийг үр бүтээлтэй ашигласан, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримталсан байх
е/ Оролцогч:
Уралдаанд бие даасан болон багаар гүйцэтгэсэн бүтээл оролцох боломжтой. Оролцогч нь Монгол улсын иргэн байна.
Нэг хүн бие даан болон багаар оролцож болно. Уралдаанд орролцогч нь Монгол улсын иргэн байна.
ё/ Хэл найруулга:
Бүтээл нь монгол хэл дээр, хэл, найруулага, хэллэгийн алдаагүй байх
Бүтээл монгол хэл дээр хийгдсэн байх
Жич:-Уралдаанд ирүүлсэн бүтээлийг Боловсрол шинжлэх ухааны яам цаашид сурталчилгааны зориулалтаар ашиглах эрхтэй байна
Уралдааны шагналын сан:
Tелевизийн бүтээл
1-р байр -1 Өргөмжлөл, 1,000,000төгрөг.
2-р байр -1 Өргөмжлөл, 800.000 төгрөг
3-р байр -1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Сонин, сэтгүүл, веб сайт
1-р байр -1 Өргөмжлөл, 1,000,000төгрөг.
2-р байр -1 Өргөмжлөл, 800.000 төгрөг
3-р байр -1 Өргөмжлөл, 500.000 төгрөг
Уралдааны материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн Газрын гуравдугаар байр, 107 тоот
Лавлах утас: 266131, И-мэйл:info@mecs.gov.mn, Веб: www.mecs.gov.mn