Баяртай гэж хэлмээргvй байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Баяртай гэж хэлмээргvй байна

Дєрвєн жилийн тэртээх навчис хаялсан намрын, сэрvvхэн хирнээ сэтгэлд
дулаахан тэр єдєр Засгийн газрын ордны дэргэдэх Хvмvvнлэгийн Ухааны Их
Сургуулийн ихэмсэг барилгын ємнє догдолж хєєрсєн зуу зуун залуухан зvрх
цугласан байв. Тэдний дунд хамгийн ихээр булиглаж, “оюутан” хэмээх эрхэм
нэрийн эзэд болсондоо єєртєє итгэж ядах нэгдvгээр курсынхны эгнээнд би
гэдэг хvн єєрийгєє нэг их том болчихсоноор тєсєєлж, додигор зогссоныг
яана.

Хичээлийн шинэ жилийн
нээлтийн ажиллагаа єндєрлєх тийшээгээ хандаж,
захирал, багш нар vг хэлж дуусмагцаа нэгдvгээр ангийн нэг оюутанг
сэтгэгдлээ хуваалцахыг хvсэхэд нvд нь гялалзсан нэгэн шавилхан бор охин
идэвхтэй гэгч нь гарч ирээд л цовоо дуугаар хэдэн vг хэлсэн нь хожим
анги хамт олныг минь удирдах ангийн дарга маань болох учиртай хvн
байсныг тэр vед яахан гадарлах вэ. Єнєєдєр бие биенээ арван хуруу шиг
мэддэг болж, яг л тэрсхэн єссєн нэг айлын жаалууд шиг муудах vедээ
муудаж, сайдах vедээ сайдаж явдаг ангийнхныхаа нэгийг хамгийн тvрvvлж
олж харсан минь энэ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж