Сумын заан Б.Баянмөнх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.01.27-нд нийтлэгдсэн

Сумын заан Б.Баянмөнх түрүүлэв

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн оны анхны барилдаан өчигдөр /2013-01-26/ “Монгол бөхийн өргөө”-нд боллоо. Энэ удаагийн барилдаанд сумын заан Ш.Пүрэвгарьд, Н.Золбоо, Б.Төмөрбаатар, Б.Энх-Очирхуяг, Ц.Сэдбазар, Б.Баянмөнх, Д.Батхүрэл, С.Очирсүх, Э.Дарханбат, Б.Лхагвадорж нарын тэргүүтэй 512 сумын цолтой болон залуу бөх уран мэхийг уралдуулан барилдаж, аваргаа тодруулав. Барилдааны түрүү бөхөөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хов” дэвжээ, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх, сумын заан Б.Баянмөнх ес даван тодорч, Төв аймгийн Баян сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын заан Б.Энх-Очирхуяг найм даван үзүүрлэв. Шөвгийн дөрөвт зүүний магнай Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Орбит комплекс” компанийн бөх, сумын заан Ш.Пүрэвгарьд, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Шонхор” дээд сургуулийн бөх, сумын заан Б.Бат-Өлзий нар шалгарчээ.

Эх сурвалж: undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж