“Манай багийн хөлбөмбөгчдийн тоо цөөн байгаа тул зарим тоглогчдод амралт өгөх ямар ч арга алга. Энэ байдлын талаар би саяхан Абрамовичтой ярилцсан. Өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Абрамович миний үгийг сонссон болохоор би одоо хөлбөмбөгтөө л анхаарал тавихад хангалттай. Гэмтэл бэртлийн улмаас би Лампард, Рамирес хоёрыг байнга талбайд гаргахаас аргагүйд хүрч байна. Мөн зарим тоглогчид шийтгэлийн улмаас тоглолт өнжих тохиолдол гарч байна. Хоёр ч хөлбөмбөгч Африкийн цом руу явчихлаа. Намайг ирснээс хойш ердөө сарын дотор нийт есөн тоглолт болж өнгөрсөн. Тиймээс хөлбөмбөгчид ядарч байна. Ядарсныг нь, тоглолт нь, хурд нь өөрчлөгдснийг та бүхэн ч гэсэн хараад мэдэрч буй биз.
Хэрвээ багийн бүх тоглогчид бэлтгэл сайтай, бэртэлгүй, элдэв асуудалгүй байвал олон тэмцээнд зэрэг сайн оролцоод явах боломж байдаг. Гэвч үлдсэн хугацаанд хамгийн зөв шийдвэрийг гаргаж, амжилтад хүрэхийг хичээнэ” гэж Бенитес ярьжээ.
Эх сурвалж: www.new.mn