
Улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хөрш орнуудыг зорих Сирийн дүрвэгсдийн тоо улам нэмэгдэж байгааг албаныхан энэ үеэр онцолсон байна. Их Британийн албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар одоогоор тус улс Сирит 89.5 сая еврогийн хүмүүнлэгийн тусламжийг хүргээд байгаа гэнэ.
НҮБ-аас өчигдөр мэдээлснээр Сирийн ард иргэд ойролцоох Йордан улс руу олноороо дүрвэж байгаа ард иргэд нь хоол хүнсний дутагдлаас болж өлсгөлөнд нэрвэгдэж байгаа явдал аж. Одоогоор Сири улсад дотоодын зэвсэгт тэмцлээс болж 60 мянган энгийн ард амиа алдаж, хоёр сая иргэн нутаг орноосоо дүрвээд байгаа юм байна.
Э.АНХТУЯА