“AT&T“-ийн борлуулалт iPhone-ныхоос давжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.26-нд нийтлэгдсэн

“AT&T“-ийн борлуулалт iPhone-ныхоос давжээ

Тус компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд нийт 10,4 сая гар утас борлуулсан гэсэн үзүүлэлтээр “Apple” компанийг ардаа орхижээ. “Apple” компани 8,6 сая гар утас борлуулсан байна. “AT&T”-ын борлуулалт өссөнийг зах зээл дээрх хямд үнэ, рекламны энгийн аргатай нь холбон тайлбарлаж байна. Мөн тус компанийн утсыг авахад хэрэглэгч ямар ч нэмэлт хэрэгсэл авах шаардлагагүй бөгөөд бусад аппликейшнийг авахад хөнгөлөлттэй үнээр татаж авах бололцоогоор хангасан аж. Харин “Apple” компанийн борлуулалт унасныг хөрөнгийн бирж дээрх хувьцааны уналт, iPhone 5-ын муу борлуулалт, зарим линкүүдийн гацалт зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Дашрамд дуулгахад “AT&T” компани 2011 оны дөрөвдүгээр улиралд 9,4 сая гар утас борлуулж байжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж