Монгол Улсаас гадаадад суух элчин сайдуудыг томилгоо үргэлжилж буй. Засгийн газраас Элчин сайд нарын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, УИХ-аар томилдог билээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шүхэрийн Алтангэрэл, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад Нархүүгийн Тулга, Шведийн Вант улсад Зоригийн Алтай, Болгар Улсад Лхамсүрэнгийн Дүгэржав, Чех улсад Дорждамбын Зүмбэрэллхам нарыг томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжээд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газраас өргөн мэдүүлсэн элчин сайд нарыг томилох эсэхийг зөвшилцөн, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм.