Монголын зохиолчдын эвлэлээс 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Алтан өд” наадам өнөөдөр орой 17.00 цагт Чингис зочид буудлын Тэмүүжин ресторанд болно. Оны шилдгүүдээ шалгаруулдаг тус наадамд энэ удаа П.Майнбаяр “Өвсний шувуу”, Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн”, Д.Дашмөнх “Хуучин хүүхэлдэйнүүд”, Э.Амарзаяа “Гайхамшигт арал”, М.Эрдэнэбат “Хүний үнэр” теле жүжиг, Д.Галбаатар “Уран зохиолын нэвтэрхий толь” Б.Пүрэв-Очир “Цэндийн Дамдинсүрэн болон түүний…” Д.Мөнхтөр “Туркийн яруу найргийн дээжис-1”, Б.Золбаяр “Бүгээн” бүтээлүүдээрээ тус тус “Алтан өд”-ийн эзэд болж байгаа бөгөөд өнөөдөр шагналыг гардуулах юм. Мөн энэ үеэр уран бүтээл нь олны талархалыг хүлээсэн зарим уран бүтээлчдэд МЗЭ нэрэмжит шагналаа гардуулна.
Т.ДАРХАН